ДАШТ-ийг зөвшөөрөлгүй дамжуулсан 200 гаруй сайтыг хаажээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

ДАШТ-ийг зөвшөөрөлгүй дамжуулсан 200 гаруй сайтыг хаажээ

2018-06-19

 ОХУ-д өнгөрсөн пүрэв гаригт /2018.06.14/ эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг хууль бусаар шууд дамжуулж байсан 300 гаруй сайтыг Оросын Хэрэглэгчийн хяналтын алба илрүүлжээ. Шаардлагын дагуу 200 гаруй нь шууд дамжуулалтаа зогсоосон бол 100 гаруй нь дамжуулсаар байгаа ажээ.

Москва хотын шүүхийн шийдвэрийг үндэслэн Хэрэглэгчийн хяналтын алба хэд хэдэн сайтад тэмцээний тоглолтыг дамжуулах эрхийг тэмцээн эхлэхээс өмнө олгоод байсан юм. Тухайлбал, 'Матч ТВ', 'Наш Футбол', 'Матч! Планета', 'НТВ ПЛЮС' 'СПОРТ ПЛЮС', 'Футбол 1', 'Футбол 2', 'Футбол 3', 'Спорт 1', 'Спорт 2', 'КХЛ' сайтууд эрхээ авчээ.

Зөрчил гаргасан 99 сайт руу хандах эрхийг Хэрэглэгчийн хяналтын алба хаагаад байгааг мөн мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?