Шатахууны үнэ хоёрдугаар сараас буурах магадлалтай » Төр.мн

Шатахууны үнэ хоёрдугаар сараас буурах магадлалтай

 Манай улс шатахууны 98 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ, БНСУ-гаас нийлүүлж буй юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч буй бөгөөд Монголд шатахууны үнэ хэзээ буурах вэ гэдэгт  хүлээлт үүсээд байгаа.
Энэ тухай Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ, "Ашигт малтмал газрын тосны газар шатахууны хангамж, нөөц, чанар хариуцдаг. Монгол Улс "А-92, А-80 бензинд онцгой албан татвар ногдуулахгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь  шатахууны үнэд нөлөөлж ирлээ. Газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн. Энэ өсөлттэй холбоотой ОХУ-ын "Роснефть” компани өнгөрсөн 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн. 11 дүгээр сард ОХУ-аас нийлүүлсэн шатахууны хилийн үнэ 758-788 ам.доллар байсан. Харин АИ-92 бензин 766-765 ам.доллар болж буурч байна. 11 дүгээр сард импортолсон шатахуун 12 дугаар сард борлуулалтанд гарна. Тиймээс 12 дугаар сард шатахууны үнэ буурахгүй болов уу. Харин 1-2 дугаар сард шатахууны үнэ аажимдаа буурах магадлалтай” хэмээв.
Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 70 орчим, дизель түлшний үнэ 700 гаруй ам.долларын ханштай байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News