АТГ-ыг Ази, номхон далайн бүсийн хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов » Төр.мн

АТГ-ыг Ази, номхон далайн бүсийн хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов

 
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн гишүүн 9 орны нэгээр Монгол Улсын АТГ-ыг сонгов.
Индонезийн Бали хотноо өнөөдөр, маргаашийн хоёр өдөр болж байгаа "ARIN-AP”-ний удирдах зөвлөлийн хуралд манай улсын АТГ-ын төлөөлөл оролцож байна.
ARIN-AP сүлжээ нь 21 гишүүн улс болон 8 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаахтай холбоотой асуудлаар гишүүн орнуудынхаа хүрээнд мэдээлэл солилцох, албан хаагчдын чадавх сайжруулах сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Удирдах зөвлөлд Монгол Улсаас гадна Австрали, Шинэ Зеланд,  БНСУ, Япон, Тайланд, Индонез улсууд болон НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (CARIN) гишүүнээр багтаж, Дэлхийн банк ажиглагчийн статустай оролцох аж.
Мөн өнөөдөр эхэлсэн тус сүлжээний Бүгд хуралд Монгол Улсыг төлөөлж АТГ-ын хэлтсийн дарга Г.Азжаргал "ARIN-AP сүлжээг үр дүнтэй ашиглах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News