Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43,200 төгрөгийн шимтгэл төлнө » Төр.мн

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43,200 төгрөгийн шимтгэл төлнө

 

УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдээд байна.
Албан журмаар даатгуулах тохиолдолд нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлөх болсон. Харин сайн дурын даатгуулагч сар бүр өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13.5 хувиар тооцож шимтгэл төлөх нь.
Сайн дураар даатгуулагч нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний орлогоос хувь тооцож НДШ төлөх боломжтой байдаг.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг болж нэмэгдсэн. Тэгэхээр сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43,200 шимтгэл төлөх болж байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News