О.ГҮНДЭГМАА: “ХҮН ШУВУУ” баримтат кино, дурсамж номныхоо дээжээс үндэсний төв архивд хүлээлгэн өглөө » Төр.мн

О.ГҮНДЭГМАА: “ХҮН ШУВУУ” баримтат кино, дурсамж номныхоо дээжээс үндэсний төв архивд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа өөрийн аавынхаа спортын замналын тухай "Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээжээ.
  Тэрээр эр зоригийн тухай дурсамж бүтээлдээ түүхэн ховор гэрэл зураг, архивын баримт, хувийн цуглуулга, аавтайгаа хамт шүхрийн спорт, уулын спортоор мөр зэрэгцэн хичээллэж байсан найз нөхөд, хамт олных нь дурсамж яриа зэргийг багтаажээ.
  Агаарын спортын зууны манлай тамирчин, Олон улсын хэмжээний мастер Дагвын Отряд нь Монгол Улсад хамгийн олон буулт буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардаж өдгөө ч эвдэгдээгүй байгаа амжилтыг үзүүлсэн юм байна.
  Дээрх бүтээлүүдээ Үндэсний төв архивд хүлээлгэн өгч үндэсний архивын сан хөмрөгийг баяжууллаа.

 

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News