Дайчид баг Үндэсний лигийн аварга болж, билэгдлийн 5 тоглогчоо тодруулав » Төр.мн

Дайчид баг Үндэсний лигийн аварга болж, билэгдлийн 5 тоглогчоо тодруулав

 
Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо /МҮСБХ/ болон Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/ хамтран зохион байгуулсан Үндэсний лигийн тэргүүн хэсгийн шигшээ тоглолтод Дайчид баг хожсоноор гурван жил дараалсан аварга баг болов.Аваргын төлөөх цувралын долоо дахь МҮЭСТО-д болж тоглолтын эхний үеийн дунд хэсгээс л илүүрхсэн Архангай Алтан Дорнодын Дайчид баг 115:107-гоор хожсон байна. Үндэсний лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор ОУХМ Т.Санчир тодорлоо.Мөн тэмцээний хаалтын ёслолын үеэр улирлын "Шилдэг импорт тоглогч”-ийн шагналыг Дайчид багийн гишүүн AJ West-д гардууллаа. Харин Үндэсний лигийн энэ улирлын дэд аварга буюу мөнгөн медалийн эздээр Ховд Шонхорууд шалгарсан бол Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүрэл медаль хүртлээ.Дашрамд дурдахад, Аваргын цувралын долоо дахь тоглолтын билетийн орлогыг МҮСБХ-ны хамт олон, "Сайн найз” хөгжлийн төвд гардуулж өгсөн юм.Улирлын билэгдлийн гарааны таван тоглогч:
Шилдэг холбогч: Г.Баттөр /Архангай Алтан Дорнодын Дайчид/
Шилдэг хамгаалагч: Б.Батзолбоо  /Сүхбаатар Альнс Тех /
Шилдэг довтлогч: Г.Цэнгүүнбаяр /Ховд Шонхорууд/
Шилдэг довтлогч: Э.Дөлгөөн /Ховд Шонхорууд/
Шилдэг төвийн тоглогч: Д.Дэлгэрням /Өвөрхангай Тэнүүн Өлзий/

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News