Монгол охин волейболын спортоор Финландын дэд аварга болов » Төр.мн

Монгол охин волейболын спортоор Финландын дэд аварга болов

Финландын волейболын 18 хүртэлх насны ангиллын, жилийн турш болсон УАШТ-ээс Батзоригийн Сэлэнгэ өөрийн багийн хамтаар мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүн ямар ч спортоор амжилттай хичээллэж чаддагийг харуулж яваа тамирчдын нэг болов. Б.Сэлэнгэ волейболын спортоор таван жил хичээллэж байгаа бөгөөд Финландын Хельсинки хотын "Nale A” багт тоглодог. Тус улсад төрсөн, одоо 16 настай.Түүний баг аваргын төлөөх тоглолтод "LP Viesti”-гийн тамирчдад хожигдсон байна. Жилийн турш үргэлжлэн, шилдгээ тодруулсан тэмцээний хүрэл медалийг "Women volley”-гийн баг тамирчид хүртжээ. Өмнө нь "Vanle”, "Puma” багт тоглож байсан Б.Сэлэнгэ есдүгээр ангид сурдаг бөгөөд Финландын УАШТ-ээс идэрчүүдийн ангилалд мөнгө, өсвөр үе, 14 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртэж байжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News