Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа » Төр.мн

Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

 
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны үйл ажиллагаанд маргаан зөрчил олон жилийн турш үргэлжилж талцал, хуваагдалтай явж ирсэн бөгөөд энэ асуудалд цэг тавих боломж нээгдлээ. 

Харин энэ байдалд цэг тавьж байгаагаа тус холбооны тэргүүн Л.Чинбат цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр "Цаашид бөхийн холбоог зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэн  өглөө” гэжээ. Улмаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус холбооны  албан ёсны тэргүүн болж,  МҮБХ нэг удирдлагатай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News