Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил давуулахыг завджээ » Төр.мн

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил давуулахыг завджээ

 
Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь албан хаагчид их хэмжээний дэрэвгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хил давуулах гэж байсан эрүүгийн шинжтэй зөрчлийг илрүүлжээ.
Тодруудбал, өчигдөр тус боомтоор хил давах гэж байсан Монгол Улсын иргэн Э-гийн "84-73 УБЛ" улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашины чиргүүлд ачсан нүүрсэн доор 45 шуудай бүхий 1.3 тонн дэрэвгэр жиргэрүү нуусан байжээ. БОАЖ-ийн сайдын тушаалаар дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаатайгаар хориглосон билээ. 
Энэхүү ургамал нь Монгол Улсын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан эл шийдвэрийг гаргасан байдаг. 
Энэхүү ургамлын үндсэнд алкалоид 0.08 хувь хүртэл, флавонт гликозид, сапонин харин газрын дээрх хэсэг буюу навч, ишинд нь кумарин, флавоноид агуулдаг. Үрэнд нь эфирийн тос 0.05мл /100гр хүртэл агуулагддаг. Үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог тул БНХАУ, БНСУ-руу ихээр нийлүүлдэг байна. Хүчирхэг үндэсний системтэй учраас хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлснээр бусад ургамал ургах орчныг бүрдүүлдэг, хөрсийг элэгдлээс хамгаалах, бэхжүүлэх ач холбогдол бүхий ганд тэсвэртэй ургамал тул цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News