ГЕГ: Галт зэсвэг нуун хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ » Төр.мн

ГЕГ: Галт зэсвэг нуун хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ


2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:40 цагт Сэлэнгэ аймгийн гаалийн хяналтын бүсээр ОХУ-аас орж ирэх чиглэлд мотоцикльтой зорчиж явсан Монгол Улсын иргэн Ч, А нар галт зэвсэг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. Иргэн Ч, А нар мотоциклийн арын хайрцагт давшилтын "Ф-1” гар гранат 2 ширхэг, 7,62 мм-ын "АК103” дугаартай автомат буу 1 ширхэг, 7,62 мм-ын сум 89 ширхэгийг нуусан байжээ. Гааль, тагнуулын мэргэжилтнүүд хамтран гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд эдгээр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон галт зэвсэг болох нь тогтоогдсон байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News