Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 мянга нь эмэгтэйчүүд байна » Төр.мн

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 мянга нь эмэгтэйчүүд байна

 Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 2 дугаар сарын эцэст 35.6 мянга, үүнээс 20.6 (57.9 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0 (42.1 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (14.1хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 31 (0.2 хувь) хүнээр өсөв. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.
Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 337 (1.6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 165 (49.0 хувь) нь эмэгтэйчүүд байна. 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байна гэж ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News