Олон улсын иргэний нисэхийн байгууллага (icao)-ын сургалт зохион байгуулагдлаа » Төр.мн

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (icao)-ын сургалт зохион байгуулагдлаа

 
ICAO-ийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөт аудит шалгалтад бэлтгэх, ИНЕГ болон түүний харьяа салбар, нэгжид аюулгүй ажиллагааны хөтөлбөр (SSP), аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо (SMS)-г хэрэгжүүлэхэд чиглэсэн "The safety management training programme (SMTP) Part 2 – "Safety management for practitioners (SMXP)” сургалт”-ыг нисэхийн сургалтын төвд 2020 оны 01 дүгээр сарын 20-24-ний өдрүүдийн хооронд амжилттай зохион байгууллаа.
НААХЗА, НХҮА, НМҮА, ХНАА, НСТ, ГТҮА, Нисэхийн цаг уурын төвийн нийт 17 ажилтан сургалтад амжилттай хамрагдаж, ICAO-аас гэрчилгээжив. Сургалтын багшаар ICAO-ийн багш Dr.Kamal Jaiswal ажиллав.
Мөн Нисэхийн сургалтын төвөөс дээрх суралцан төгссөн албан хаагчдаас цаашид суралцсан мэргэжлээрээ иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны чиглэлийн тодорхой сэдвүүдээр багшлах хүсэл эрмэлзэлтэй байгаа талаар санал асуулга, судалгааг авч багшлах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх судалгаанд бүртгэн авлаа.

ICAO-ийн багш Dr.Kamal Jaiswal-ийн сэтгэгдлээс: Сүүлийн үед олон улсын иргэний нисэхийн салбарын нэгээхэн чухал хэсэг болох аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд улс орны засгийн газрууд, иргэний нисэхийн байгууллагууд ихээхэн ач холбогдол өгч, энэ талын сургалт семинар зохион байгуулах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын "Safety management for practitioners (SMXP)” сургалт”-ыг би олон жил зааж байна. 2019 онд гэхэд Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг улсуудад нийт 3 удаа уг сургалтыг хөтлөн явууллаа. Монгол улсын иргэний нисэхийн салбарын ажилтнууд энэхүү сургалтад амжилттай, идэвхтэй хамрагдаж, амжилттай төгссөнд баяртай байна. Цаашид танай ажилтнуудад илүү өндөр амжилт хүсье гэв.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News