Олон улсын уран бүтээлчдийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байна » Төр.мн

Олон улсын уран бүтээлчдийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байна

 
Өнөөдөр тохиож буй Олон улсын уран бүтээлчдийн өдрийг манай улс хоёр дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдээ хүндэлж, хайрлаж, тэднээр бахархан дэмжихэд оршино. 
Монголын соёл урлаг, утга зохиол зэрэг бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг орны 1000 гаруй уран бүтээлч уригдан оролцох, хүндэтгэлийн ёслол "Корпорэйт конвэйшн центр”-т өнөөдөр болно.
Энэ үеэр болох гол үйл явдлуудыг тоймлон мэдээлбэл:
            Уран бүтээлчдэд зориулсан ногоон хивсний ёслол
Дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой болсныг илэрхийлэх зорилгоор эко ногоон дэлхийн төлөө уран бүтээлчдэд зориулсан улаан биш ногоон хивсний ёслолыг зохион байгуулна. Түүнчлэн дэлхийн чиг хандлага ч улаан хивсний ёслолоос татгалзаж ногоон хивсний ёслолыг сонгох болжээ.
            "Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолт 
Энэхүү хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн  дээжээс толилуулах юм.
Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, УДБЭТ, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй уран бүтээлч оролцоно.
500 уран бүтээлчийн веган хүндэтгэлийн хүлээн авалт 
Даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ганц гарц нь ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах явдал юм. Энэхүү хүлэмжийн хийг үүсгэж буй гол аюул нь мах, мал амьтны гаралтай хоол хүнсний хэрэглээ юм. Иймд дэлхий нийт эрүүл, энэрэнгүй ургамал хоолтой амьдралын хэв маяг буюу веганизмыг сонгож байна. Тиймээс энэхүү уран бүтээлчдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын зоог нь зөвхөн Веган буюу ногоон хоолноос бүрджээ. Тайвань болон бусад орны шилдэг тогооч нар олон үндэстний гайхамшигтай  ногоон хоолоор зочдыг дайлах аж.
            Олон улсын уран бүтээлчдийн өдрийг тэмдэглэж эхэлсэн тухай товчхон
Хүмүүнлэг үйлстэн, уран бүтээлч, дэлхийн оюун санааны нэрт удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай жил бүрийн 4 дүгээр сарын 3-ныг "Олон улсын уран бүтээлчдийн өдөр” хэмээн зарлаж, тэмдэглэх санаачилгыг 2018 онд гаргажээ. Тэрээр хүн төрөлхтний амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхалтай уран бүтээлчдийг хүндэлж, хайрлаж, тэднийг бахархан дэмжих үүднээс энэ өдрийг санаачилсан байна.
Төгс гэгээрсэн их багш Чин Хай нь дэлхийд нэртэй онцгой уран бүтээлч билээ. Энэ өдөр их багшийн уран бүтээлийн үзэсгэлэнг уран бүтээлчиддээ зориулан дэлгэх юм. Уран зураг, яруу найргийн цоморлиг, дэнлүү, үнэт эдлэл зэргээс бүрдсэн давтагдашгүй уран бүтээл толилуулна.Жил бүрийн энэхүү баярын ерөнхий зохион байгуулагчаар Төгс гэгээрсэн их багш Чин Хайн Олон улсын нийгэмлэг ажиллаж байгаа бол, энэ жилээс Монголын Урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын Филармони, Монголын Театрын музей, Соён гэгээрүүлэгч ТВ, Монгол костюмс, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран зохион байгуулж, Нийслэлийн соёл, урлагийн газар, Архангай аймгийн хөгжимт драмын театр, Монголын органик хүнсний холбоо дэмжин ажиллаж байна.
Цаашид ерөнхий зохион байгуулагчдаас уг Олон улсын өдрийг мэргэжлийн урлагийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бие даан зохион байгуулдаг болгоход чиглэж байгаа аж. Ингэхдээ жил бүрийн баярын өдрийн цар хүрээг улам өргөжүүлэн уран бүтээлч бүрт хүргэх буюу орон даяар зэрэг тэмдэглэдэг болох, энэ өдрийг угтсан, уран бүтээлчдээ дэмжсэн томоохон ажил зохион байгуулах, энэ өдрийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөхөд зорьж байгаа аж.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой. 
Холбоо барих утас: 89300512, 99070441

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News