“Болор цом- 37” наадам маргааш эхэлнэ » Төр.мн

“Болор цом- 37” наадам маргааш эхэлнэ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг 37 дахь удаагийн "Болор цом” яруу найргийн наадам маргааш буюу нэгдүгээр сарын 4-нд Багануур дүүрэгт эхэлнэ.
"Болор цом-36” Дорноговь аймагт болж, тэргүүн найрагчаар Б.Баттулга тодорсон. "Болор цом" наадмын өмнөх өдөр нь уран үгсийн чуулган болдог уламжлалтай. Наадам албан ёсоор нэгдүгээр сарын 5-нд болох юм.
2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох тул ийнхүү Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд зохион  "Болор цом" наадмыг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Оны шилдэг шүлэг шалгаруулах наадмын ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News