“Параллел” контемпорари үзэсгэлэн тун удахгүй… » Төр.мн

“Параллел” контемпорари үзэсгэлэн тун удахгүй…

 
Дэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Ковид -19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, орон даяар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин нийтийг хамарсан үйл ажиллагаа мөн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хориглоод байгаа билээ. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас цахим орчинд иргэд, олон нийтэд чиглэн олон талт ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь МN17 Арт Галерейтай хамтарсан "Параллел” контемпорари цахим үзэсгэлэн юм.
Хүн үүсэн буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ, өөр өөрийгөө мөн түүх соёл, өв уламжлалаа цаг хугацааны аясаар устган үгүй хийсээр... Иймийн учир уламжлалт ахуй, өв соёл, зан үйлийг судалж, орчин үеийн хэллэгт хөрвүүлэн нийгмийн оюун санаа, хүний мөн чанарт ойлгуулах нь энэхүү  үзэсгэлэнгийн зорилго юм.

Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөн нь 2013 оноос эхлэн цуврал үзэсгэлэнгээ гаргасаар ирсэн ба одоогоор нийт 15 цуврал үзэсгэлэн гаргасан байна. Үүнээс эхний 15 цуврал үзэсгэлэн нь номоор бол I-р бүлэг байсан бол энэ удаагийн 16 дахь үзэсгэлэн буюу II-р бүлэг нь "Параллел” /Зэргэлдээ/ юм. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч Б.Бат-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал, Д.Дорждэрэм, С.Ганзүг, Ж.Гантулга нарын 6 уран бүтээлч гэрэл зураг, хөгжим, өрөг урлаг, баримал, видео арт, үйлдлийн урлагийн төрлүүдээр уран бүтээлээ дэглэн цахим орчинд үзэгчдийн хүртээл болгох юм.

Уг үзэсгэлэнг 2020 оны 2 сарын 22-ны өдөр дэглэж эхэлсэн бөгөөд энэ нь магад номын II-р бүлгийн эхлэл мэт. Энэ цагт Хүн Байгалийн харилцаа, Хайр Эрх Чөлөөний ойлголтыг хүн төрөлхтөн дахин нэг эргэн харах үе тохиож буйтай эн зэрэгцэн "Параллел” үзэсгэлэн чухам цагаа олжээ. Параллел гэдэг хавтгайн энэ ойлголт нь хэзээ ч огтлолцохгүй, гэсэн хэдий ч огторгуйд огтлолцдог зүйл юм.
Дэлхий нийтээр хориг тогтоосон энэ цаг үед уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээ хэзээ ч зогсох ёсгүй бөгөөд хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байгаа нь урьдаас төлөвлөгдөж, зориудаар бэлтгэгдсэн мэт, нөгөөтэйгүүр Параллел ертөнцөөс бидэнд илгээсэн дохио байж ч болох юм. Угтаа тэдний үзэсгэлэн бүр ямар нэгэн зүйлийн утга тайлал, дохио тэмдэг байдаг. 
Урлаг бол хүний оршихуйд нэвтрэн орсон дохио тэмдгийн болзолт вирус юм...

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News