Татварын багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа » Төр.мн

Татварын багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа

 
УИХ-ын ээлжит бус чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон ч горимын санал гарч, холбогдох Байнгын хороо руу буцаалаа.
Дээрх шийдвэр гаргахын өмнө тус хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух 12 гишүүний нэрсийг авсан ч Төсвийн байнгын хорооны дарга дарга Б.Чойжилсүрэн горимын санал гаргаж "Гуравдугаар сарын 19-ны өдөр Төсвийн байнгын хороогоор Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, гэвч анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын бүлгийн зүгээс Татварын багц хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдэд засвар оруулах хүсэлтээ бичгээ болон амаар ирүүлсэн. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийх нөхцөл байдал үүссэн учраас чуулганыг үргэлжлүүлэхгүйгээр Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийг гүйцээн хэлэлцээд чуулганаар дахин оруулж ирье гэдэг саналтай байна" гэсэн юм. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч гэсэн анхны хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэсний дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байгаагийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.  Уг төсөлд тусгаснаар татвар төлөгч сайн дурын үндсэн дээр тайлангаа засах эрхтэй болно. Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа нэгэнт буруу гаргасан бол засварлах боломжгүй аж. Тиймээс бусад улсуудын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улсуудтай мэдээлэл харилцан солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ. Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ.
Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ.
Эх сурвалж:erennews.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News