Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна » Төр.мн

Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2019 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. 
УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 0-2 градус дулаан байна

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News