Толгойт, МҮОНРТ орчмын агаар бохирдолтой гарчээ » Төр.мн

Толгойт, МҮОНРТ орчмын агаар бохирдолтой гарчээ

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 
Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09:00 минутын байдлаар нийслэлийн Толгойт, МҮОНРТ орчмын агаар бохирдолтой гарлаа. Харин Монгол газар, Ургах наран орчмын агаар хэвийн, дөрвөн цэгт бага бохирдолтой гарчээ. 
Агаарын чанарын индекс 0-50 үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Харин 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News