“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ » Төр.мн

“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2018 оны 11 сарын 02
 

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийнЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян 11 дүгээр сарын 21-ийг дуустал үргэлжлэх аж.

Дашрамд сонирхуулахад сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо 2017 онд 2.9 сая, 2018 онд 3.1 саяд  хүрсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна.

Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах үйлдлүүд ихээр гарах болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас санаачлан  хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор "Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсанТэгвэл"Unfriend” хөдөлгөөний үргэлжлэл болгон "Цахим орчинг зөв болгоё” хэмээх дараагийн аянг өрнүүлж байгаагаараа онцлог юм байна.

 
Эх сурвалж: ЦЕГ-Урьдчилан сэргийлэх хэлтэс 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News