Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчлав » Төр.мн

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчлав

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж ажлын байран дээрээс нь өнөөдөр баривчиллаа.
Тус банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр өглөө 11.45 цагт Хан-Уул дүүргийн нутаг "Энхжин хотхон” дахь гэрт нь нэгжлэг хийж Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар болсон бол 12.10 цагийн орчимд дээрх баривчилгааг хийжээ. Мөн "Монголын коппер корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд авчирсан байна.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү, "ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэгт хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг "Монголын коппер корпорейшн” ХХК-д худалдан авахад Худалдаа хөгжлийн банк оролцсон байх магадлалтай хэмээн өчигдөр танилцуулж байв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News