Ш.Баянмөнх: Хохирол ихтэй залилах гэмт хэрэг буурахгүй байгаа » Төр.мн

Ш.Баянмөнх: Хохирол ихтэй залилах гэмт хэрэг буурахгүй байгаа

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас санаачлан энэ онд Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран "Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлж байгаа. Энэхүү аян нь "Залилагчдад боломж бүү олго” уриатай аж.

ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Ш.Баянмөнх "Уг аяныг эхлүүлэх болсон гол шалтгаан нь цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн жилд огцом өссөн дүнтэй холбоотой гэнэ. Тодруулбал, сүүлийн гурван жилд буюу 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан. Эдгээр гэмт хэргүүдэд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг бүхий л чиглэлээр явуулж байгаа. Түгээмэл үйлдэгдэж байгаа хохирол ихтэй залилах гэмт хэргийн үйлдэлд дүн шинжилгээ хийж судлахад
нэгдүгээрт  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, арилжих, барьцаалах нэрийн дор зээлийн гэрээ байгуулж залилж байгаа
хоёрдугаарт гадаад улсад зорчих виз гаргаж өгнө хэмээн залилсан
гуравдугаарт, иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт хууль бумаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз нөхөд, ах дүүгээс мөнгөн тусламж хүсэх хэлбэрээр залилж байгаа
дөрөвдүгээрт иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь ярья гэх мэт үг хэллэг хэрэглэн бусдыг гар утсыг залилж байгаа
тавдугаарт хуурамч бичиг баримт ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж байгаа
зургаадугаарт олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоо буюу сүлжээ гэх залилангийн гэмт хэргүүд дийлэнх үйлдэгдэж байгаа учраас энэхүү аяныг өрнүүлж байгаа.
Иргэд дийлэнхдээ залилах гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг аж. Тиймээс аяны хүрээнд иргэдэд энэ талын мэдлэг, мэдээллийг түгээх гэнэ. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах, иргэд хохирохгүй байх, бусдад залилуулахгүй байх боломж нээгдэнэ гэж албаныхан үзэж байгаа гэв.
Аливаа гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахынх нь өмнө иргэдийг сэрэмжлүүлэх нь цагдаагийн байгууллагын гол зорилго, урьдчилан сэргийлэх ажлын чиглэл байдаг. Тиймээс "Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлэн иргэдэд эрх зүйн мэдлэг олгон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг нээх аж.
Дэлхий нийтээр сүлжээний бизнесээр залилах төрлийн гэмт хэрэг таслан зогсоосон. Гэтэл Монголд иргэд мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болоод богино хугацаанд хөдөлмөрлөж олсон мөнгөө өсгөх боломж байна гэж буруу ойлгон энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог” гэлээ.

Монголбанкы Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг "Монголбанк энэхүү аянд цагдаагийн байгууллага, Монголын банкны холбоотой хамтран оролцож иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, ялангуяа санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү аяныг хэрэгжүүлж байгаа. Залилангийн гэмт хэргийн ард иргэд санхүү, эдийн засгаараа хохирдог.
Монголбанкнаас санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад явж байгаа. Төлбөрийн системийн тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор төлбөрийн картын нууцлал аюулгүй байдлыг улам сайжруулах ажлуудыг хийж байгаа” гэв.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат "Санхүүгийн үйлчилгээ дижитал, онлайн хэлбэр лүү орсон. Иймд бид харилцагчдыг өөрийнхөө интернэт банкны нууц аюулгүй байдлыг хангах шаардлагыг өндөр тавьж байгаа. Банкны харилцагчийн мэдээлэл зөвхөн тухайн иргэнд өөрт нь байх ёстой бөгөөд байнга шинэчлэх хэрэгтэй”
Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан крипто валютын талаар "Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм.
Харин биткойн зэрэг крипто валют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Крипто валют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг.
Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй” гэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News