Цагдаагийн байгууллагаас энэ жил 100 нас хүрч байгаа ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв » Төр.мн

Цагдаагийн байгууллагаас энэ жил 100 нас хүрч байгаа ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв

 
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчид өнөөдөр /2020.03.09/ цагдаагийн бэлтгэл ахлагч Ц.Дашнямд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Энэ жил 100 нас хүрч байгаа ахмад ажилтан Ц.Дашням нь 1920 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр сант суманд төржээ.

Тэрээр хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж, иргэд олон нийтийн амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч ахмад ажилтан юм.
Ахмад ажилтан Ц.Дашнямд хүндэтгэл үзүүлэх үеэр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд” чуулгаас ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Цагдаагийн бэлтгэл ахлагч Ц.Дашням гуайдаа болон түүний гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе!
Цагдаагийн ерөнхий газар

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News