"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээний дүн гарлаа » Төр.мн

"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээний дүн гарлаа

 
Мөрдөн байцаах алба нь үүсэн байгуулагдсаны түүхт 74 жилийнхээ ойн хүрээнд "Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг 2020.09.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. 

Энэ удаагийн тэмцээнд  Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, тус албаны 50 гаруй нэгжээс шилэгдсэн 54 мөрдөгчийг оролцуулан хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах, бие бялдар зэрэг нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 

Нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Манлайбаяр, хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг, гутгаар байранд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Тэмцээнд  шилдгээр шалгарсан болон оролцсон бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News