Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой боллоо » Төр.мн

Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой боллоо

 
Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хоорондыг бүрэн холбох ажил үргэлжилж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна. 
Энэ ажлын хүрээнд гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах үйлчилгээг ирэх сарын 15-наас нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр Монгол Улсын иргэн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 360 сум төдийгүй дэлхийн аль ч улс оронд байсан бүртгэлийн сүлжээнд холбогдон гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болох юм байна.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News