Б.Пүрэвдорж: МАН маш хатуу бодлого хэрэгжүүлж байна » Төр.мн

Б.Пүрэвдорж: МАН маш хатуу бодлого хэрэгжүүлж байна

 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос дараах асуултад хариулт авлаа.

-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголын төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газраас оруулж  ирж байгаа мөрийн хөтөлбөр болон эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнүүдэд сөрөг байр суурьтай байна.
МАН маш хатуу бодлого хэрэгжүүлж байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмж 15 хувь болгосон. Ингэснээр зах зээл дээр байгаа бэлэн мөнгийг татах, мөнгөгүйжүүлэх бодлого явуулж байна гэсэн үг. Монголбанк ийм хатуу бодлого явуулах тохиолдолд Сангийн яам зөөлөн бодлого явуулах ёстой. Гэтэл Сангийн яамнаас оруулж ирж байгаа төсвийн тодотгол нь татвар нэмэгдүүлж, зардлыг танах маягаар иргэдийн халаасанд байгаа мөнгийг татаж байна. Хоёр том институци нь зах зээл дээрх бэлэн мөнгийг татах үйл ажиллагаа явуулахаар эдийн засаг хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар багасана.
Нөгөө талаар дээр үйл явц АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гэх хар пи-арын бодлого явагдаж байна. Үүний үр дүнд эдийн засгийн өсгөсөн тухай ярьж Ерөнхийлөгчийн сонгуульд орох зорилго агуулж байна. Ард түмний амьдралаас дэнчин тавьж ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.
Мөн эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиудыг буцаах нь. Энэ нь зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш нь энэ сонгуулийг хэрэгжүүлж эхлэхээр хуулийн төсөл оруулж  ирнэ.

-Ямар учиртай вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр гэдэг хүнийг оруулахгүй байх л арга.  Энэ асуудлаас л бол хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах гэж  байна.

-АН ҮЗХ-ны хуралдаанаа хойшлуулсан. Ямар шалтгаанаар хойшлуулав?

-Ээлжит бус чуулганаар ард иргэдийн амьдралтай холбогдох чухал асуудал хэлэлцэх учраас АН ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News