2017 оны "Болор цом"-ын эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо » Төр.мн

2017 оны "Болор цом"-ын эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо

Болор цом эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо

2017 оны "Болор цом"-ын эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо

МЗЭ-ээс зохион байгуулдаг "Болор цом” 34 дэх удаагийн наадам Дорнод аймагт болж өндөрлөлөө. Нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Болор цом”-ын 2017 оны эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорч, дэд байрт А.Эрдэнэ-Очир, яруу найрагч Ч.Ууганбаяр, М.Уянсүх, Д.Гансүрэн нар айргийн тавд багтсан байна.

2017 оны "Болор цом"-ын эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо

Наадмын эхний шатанд 100 гаруй яруу найрагчийн бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 30 найрагч Дорнын талыг зорьсон бол наадмын шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Болор цомын эзэн Б.Галсансүх, яруу найрагч Д.Ган-Очир нар ажилласан байна.

Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жил, Чойжилын Чимэдийн 90 жил, Очирбатын Дашбалбарын 60 насны ой тохиосон энэ жилийн наадмыг Монголын зохиолчдын эвлэл зохион байгуулж, Дорнод аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулжээ.

"Болор цом-34” яруу найргийн наадмын хүрээнд Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, "Болор цом-34” наадмыг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр болон яруу найрагчид, яруу найраг сонирхогчид оролцов.

2017 оны "Болор цом"-ын эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News