Засгийг огцруулах бичигт Ч.Улаан гарын үсэг зурна » Төр.мн

Засгийг огцруулах бичигт Ч.Улаан гарын үсэг зурна

 
УИХ дахь МАН-ын бүлгийн 31  гишүүн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Энэ нь нам дотроо бужигнаан үүсгэж, Удирдах зөвлөл, бүлэг, байнгын хороод дараалан хуралдсан ч шийдэлд хараахан хүрэлгүй  хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл асуудлыг шийдэх тал руу, нэг ёсондоо засгийг огцруулах  жингийн туухай дээр нэмэгдэх саналыг ил далд илэрхийлж буй гишүүд нэг биш бололтой. Одоо 11 цагт хуралдах МАН-ын бүлгийн хурлын өмнөхөн Ч.Улаан засгийг огцруулах бичигт гарын үсэг зурахаа мэдэгдсэн байна. Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хурлын үеэр Сү.Батболд 31 гишүүнийг дэмжинэ гэсэн байх суурьтай байгаагаа илэрхийлсэн сураг ч бас дуулдаж байна.
 
Эх сурвалж: www.polit.mn
Л.ХЭРЛЭН

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News