Л.Энх-Амгалан: Энэ хориг Х.Баттулга, З.Энхболд хоёрын хэнийх нь вэ? » Төр.мн

Л.Энх-Амгалан: Энэ хориг Х.Баттулга, З.Энхболд хоёрын хэнийх нь вэ?

 
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА

"Ш.Раднаасэд дарга та Монголын ард түмнийг доромжиллоо. Хууль зөрчөөгүй хүн Монголын гурван сая хүнээс олдохгүй гэж та хэлсэн. Үүнийхээ төлөө уучлалт гуйх хэрэгтэй. Яг одоо УИХ Засгийн газар, УИХ-д байгаа хүмүүсийн хэд нь лицензтэй вэ. Байгаль өөрөө бүтээсэн баялгийг лиценз нэрээр худалдаж аваад өөрөө ашиглахгүй тохиолдолд  буцааж төрд авах ёстой. Ер нь лиценз наймаалдаг, барьцаалдаг асуудлыг анхаарах цаг болсон. Та бүхэн энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүсээс хэд нь лицензтэй хүмүүсийн нэрсийг гаргаж чадах уу, З.Энхболд дарга аа” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "2017 оны есдүгээр сарын 3412 ширхэг ашиглалт, хайгуулын лиценз байна. Эдгээр нь бүгд компанийн нэр дээр бий. Энэ компанийн нэрсийг УИХ шаардаж, улсын бүртгэлээс авах боломжтой. Энд байгалийн баялгийг Үндсэн хуульд заасны дагуу ард түмэнд нь буцааж өгөх үү, эсвэл хэсэг бүлэг хүнд нь өгөөд цааш явах уу гэдэг асуудлыг л УИХ ярих ёстой” гэсэн тайлбар өглөө.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын иргэдээс уучлалт гуйх ёстой гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Би шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй гүтгэлгийн шинж чанартай асуудлыг яриад байвал гадаадаас сайд томилоод ч нэмэргүй гэдгийг хэлсэн” гэсэн тайлбар өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН

"Би их харамсч байна. УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгож, улс орон, хоёр намыг, намын гишүүдээ лицензтэй, лицензгүйгээр нь хагаралдуулж байгаад харамсч байна. Энэ хориг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынх уу, Ерөнхийлөгчийн хориг уу гэж бодож байна. Та одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ ажлаа л хий. Та УИХ-ын гишүүдийг, байнгын хорооны дарга нарыг загнах эрх байхгүй. Өнгөрсөн дөрвөн жил төрдөө үнэнчээр зүтгэсэн олон зуун мянган хүнийг та шалгасан. Ийм увайгүй, өөрийнхөө нэр төр, ашиг сонирхол, өш хонзонгоор асуудлыг ярихаа болох хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр тогтоогдоогүй асуудлаар та ингэж хүний нэр хүндэд халдаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жил Монголоос гарсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс та ямар хариуцлага хүлээх юм бэ” гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД

"30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулт өгий. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Тавантолгой гэдэг ордыг үнэгүй авсан "Энержи ресус” ХХК-ийн эзэмшигч нь та. Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Лиценз гэсэн цаасан дээр нэртэй хүнийх нь эзэмшил биш, нийт ард түмний өмч. Би бол баян, хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Цорын ганц шалтгаан нь ард түмний баялгийг лиценз нэрээр хэдхэн хүн худалдаад авсан. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын хийсэн бүх ажлыг би хариуцахгүй, хамтаараа шийдвэр гаргадаг. Бид дүнгээ тавиулсан. Та бүхэн ч гэсэн дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Өөрийнхөө бүтээгээгүй байгалийн баялгийг хувийн өмч шиг ашиглахгүй байх хэрэгтэй” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБОЛД

"Монголын цаашаа хөгжихгүй байгаа нэг үндэс уул уурхай, газрын доорх баялаг. Би Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарт энэ лицензийн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед гарч байсан Дубайн гэрээний асуудлыг гишүүд ярьж байна. Оюутолгойн мөнгө Монголоор дамжих гэж байхад чичирсээр байгаад хүчингүй болгож байсан хүн бол Ч.Хүрэлбаатар. Ерөнхийлөгч эрхийнхээ хүрээнд хориг оруулж ирж байна. 65-ын бүлэг бид нэг цул байвал, энэ хоригоос айгаад байх шаардлагагүй шүү дээ. Нэг зүйл хэлмээр байна. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлохын тулд санхүүгийн зөв бодлого оруулж ирвэл хэн ч байсан дэмжинэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд та лицензийн асуудлыг цэгцлээч гэх юм. Та өмнө нь энэ асуудлыг цэгцлэхгүй яасан юм бэ. Та юу хийж байсан юм бэ. Лицензийг яаралтай цэгцлэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ. 

Одоо УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News