Ж.Бат-Эрдэнэ Б.Махбал хоёр гарын үсэг зураад л асуудлыг шийдчихдэг байжээ » Төр.мн

Ж.Бат-Эрдэнэ Б.Махбал хоёр гарын үсэг зураад л асуудлыг шийдчихдэг байжээ

Ж.Бат-Эрдэнэ Б.Махбал хоёр гарын үсэг зураад л асуудлыг шийдчихдэг байжээ

ЗТХ-ийн сайд болох гэсэн МАН-ынхан "хөнжилдөө хөлөө жийлцээд” сүйд болж байна. Үүнтэй зэрэгцээд сайд байсан Ж.Бат-Эрдэнэ "…Би уг нь их л ажил эхлүүлж байлаа” гээд л, түүнийг дэмжсэн хүмүүс "…Сайн сайд байсан юм сан” гэж шүүрс алдаад л байгаа.
Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалтайгаа нийлж байгаад нууцаар хөөрхөн "хэрэг” тарьчихдаг байсан бололтой юм.
Ж.Бат-Эрдэнэ 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр ИНЕГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 151 дүгээр тушаалыг гаргажээ. Энэ яахав. ЗТХ-ийн сайдаар очсон хүн болгон ИНЕГ-ын бүтцээр "нааддаг” уламжлалтай юм.
2015 оны нэгдүгээр сард ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тушаал гаргаж байв. ЗТХ-ийн сайд Д.Ганбат 2017 оны хоёрдугаар сарын 21-нд ИНЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тушаал 38 дугаартай гаргасан байна. Мэдээж хэрэг, эдгээр нь хэрэгжээд л явна. Тэр хэрээр ИНЕГ бужигнадаг гэсэн үг.
Харин Ж.Бат-Эрдэнийн энэ оны 151 дүгээр тушаалаар Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн ИНЕГ-ын үйлдвэрлэлийн албадын бүтцэд "Нисэх буудлуудын удирдах газар” шинээр байгуулагдсантай нь холбогдуулан үйлдвэрлэлийн албадын нийт орон тооны дээд хязгаарыг 2431 болгон шинэчлэн баталсан байна.
Хамгийн гол нь энэ тушаалтай танилцаж, санал авах ажил нь асуудалтай явагдсан байгаа юм.
Ж.Бат-Эрдэнэ сайдын тушаалыг төсөл хэлбэртэй байхад нь холбогдох албан тушаалтнууд, танилцаж саналаа илэрхийлэх ёстой. Ямар ч шийдвэр дээр ингэж л явдаг. Ялангуяа, ИНЕГ хэмээх томоохон агентлагийн бүтэц, орон тооны тухай ярьж байгаа учир энэ ажиллагаа нь маш нарийн нягт хийгдэх ёстой юм. Гэтэл сайдын тушаалын төсөлтэй танилцах эрх үүрэг бүхий дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсан, ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар Санал авах хуудастай огт танилцаагүй, гарын үсэг зураагүй байна. Харин сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан гурав л танилцжээ. Үүний дараа Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын дэд даргаар томилогдоод явчихсан байгаа юм. Тэгэхээр Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал хоёр л ИНЕГ-ын бүтцийг нэлээд нэмэгдүүлэх шийдвэрийг гаргачихсан байна гэсэн үг. Дээрх нэр бүхий албан тушаалтнууд сайдынхаа тушаалыг мэдээгүй өнгөрсөн байж ч мэдэх юм. Ядаж хамгийн түрүүнд яамныхаа төсөв, боловсон хүчний бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг  Төрийн нарийн бичгийн дарга нь ч энэ Санал авах хуудаст "байр суурь”-аа илэрхийлээгүй нь анхаарал татаж байгаа юм. Ингээд харахаар лав энэ тушаал хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй.
Нөгөөтэйгүүр хэн нэгэн этгээд аль нэг яаманд сайдаар очоод, өөрийн хүнээ албан тушаалд томилдог. Түүнтэйгээ нийлж хуулийг гууль болгож зөрчдөг байдал энэ мэтээр ил болж байна.
Б.Махбалын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2008 онд ЗТБХБ-ын сайд, сая ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад доор нь ажиллаж байсан. Өнгөрсөн сарын 9-ний үдэш яаман дээрээ согтуугаар хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа.
Харин одоо Б.Махбалыг "…Надтай хамаагүй” гэцгээж байгаа. Юутай ч Ж.Бат-Эрдэнэ сайд байхдаа Б.Махбалтай хамт ингээд л шийдвэр гаргачихдаг байсан нь ил болж байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News