Монголчуудын төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 64.5 хувьд хүрчээ » Төр.мн

Монголчуудын төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 64.5 хувьд хүрчээ

НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД БА ХӨГЖЛИЙН ТУХАЙ  БУРУУ "ФИЛОСОФИ” /ОЙЛГОЛТ/

МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛ, НИЙГМИЙН БОЛОН БАЙГАЛИЙН УХААНЫ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН  ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНД ТАВЬСАН ИЛТГЭЛ  

 
Товч агуулга: 
1. Манай улс сүүлийн 28 жил юуны төлөө зүтгэв?!
2. Нийгмийн сэтгэл зүй ямар болов?
3. Юуг хөгжил гэх вэ?
4. Хөгжлийн тухай буруу ойлголтын уг суурь юунд байна вэ?
 
Манай улс сүүлийн 28 жил юуны төлөө зүтгэв?! 
 
Манай улс сүүлийн 28 жилийн турш хөгжлийн төлөө, уулыг гуу жалга, нүх хонгил болтол, ус голуудыг угаадас, сайр шавар болтол, ухаж төнхөж, баялгаа зөөж, ард иргэдээ ядууртал, улсаа өрөнд орж дампууртал зүтгэцгээлээ. Өнөөдөр манайд хүн бүр хөгжлийн тухай ярьж, хөгжсөнөө гайхаж, хөгжихгүй байгаагаа шүүмжилж, марган тэмцэлдэх болов.
 
Үнэхээр хөгжөөд байгаа юм уу, хөгжлөөс ухраад байгаа юм уу?! 
Өөрөөр хэлбэл Монголын нийгэм тэр чигээрээ хөгжлийн талаархи ойлголтын том төөрөгдөлд орчихоод яг юуны төлөө зүтгээд байгаагаа ч ойлгохоо больчихоод байна. 
Бид тэгээд яаж хөгжив, хөгжил гэж ер нь юуг хэлээд байна вэ? гэж хүмүүсээс асуувал  
  • - Эдийн засгийн өсөлт,
  • - Өндөр барилга, үнэтэй машин 
  • - Техник технологийн ололт, гар утас, компьютер,
  • - Хэрэглээний өргөн сонголттой, бүтээгдэхүүнээр хахсан зах зээл 
  • - Баяжиж хөлжих боломж 
  • - Боловсролын дэвшил 
  • - Хувь хүний эрх чөлөө гэх мэтийг нэрлэнэ. Гэтэл энэ бүх "хөгжил дэвшил” гээчийн ард хүмүүс, нийгмийн сэтгэл зүй гээгдэж хоцорлоо. 
"Хөгжихийн тулд золиос гаргах хэрэгтэй” гэж ярьдаг хэсэг байхад, бас "бид ардчиллыг хөгжүүлэх гэж 28 жил зорьсон боловч түүнийгээ байгуулж чадалгүй буруу замаар явчихлаа” гэж зарим нь мэдэмхийрэх болжээ. 
 
Уг нь бол ямар ч улс орныг төвөггүй амархан "хөгжил” гэдэгт нь хүргээд өгдөг "ардчилал” гэж нэг "сайхан юм” байдаг боловч бид "ардчиллаа” ололгүй буруу гудамжаар ороод төөрөөд явчихсан хэрэг болж таарлаа. Социализмын үед давхих дуртай ойворгон сагсуу нэгэн жолоочийн паянг инээдэмт ч гэх үү, ухаангүй явдлын ч гэх үү жишээ болгон ярилцдаг байж билээ. Тэр жолооч хөдөөгийн замд түр зогсож байхад хажуугаар нь өөр нэг тээврийн тэрэг давхиж өнгөрмөгц кабиндаа харайн орж, хамт явсан эхнэрээ зам дээр хаяж орхиод нөгөө машины араас хөөцөлдөн давхисаар тэр чигтээ хот орчихсон гэдэг.  
 
Чухамдаа бид тэр жолооч шиг "хөгжих” гэж, "ардчиллыг” хөгжүүлэх гэж хамаг ухаанаа алдчихаад ард иргэд, улс орноо гаргуунд нь хаяж бараг хагас жарныг үдлээ. 
Энэ 28 жилийн замнал Монголын нийгмийг ямар болгов оо!   Энд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд амьдрал тэтгэгч эко системийг баялгаа ашиглах, дэд бүтэц хөгжүүлэх нэрээр сүйтгэж, амьсгалах агаараа буртаглаж, амьд бүхнийг ундаалагч ус булаг, гол нуур, гүний усны нөөц сангаа ч шавар намаг, угаадас болгон хордуулан бохирдуулж, амин тэжээл, хоол хүнсний эрүүл чанарыг ч алдагдуулан амьд оршихуйг мөхөөн устгах төлвийг бүрдүүлж, амьдрахуйн нөхцлийг доройтуулж байгааг тоочихоо больё.Бас улс орны эдийн засгийн хүч тамирыг шавхан барж байгаа өр зээл, авлига, зувчуулалт, оффшор дансны тухай яриаг ч орхиё. Учир нь эдгээрийг манай эрдэмтэд төдийгүй бүр ард иргэд ч ярьж, эсэргүүцэж ирсэн. Тиймээс энэ удаа нийгмийн сэтгэл зүйн төлөв байдал ямар болоод байгааг ярилцацгаая. 
 
Өнөөдөр монгол улсад 
 
Ажилгүй иргэдийн тоо /2017 оны 6 дугаар сарын байдлаар/ 118000 буюу, ажилгүйдлийн түвшин 11.7 хувьтай байна.
Архины хамааралтай иргэдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдох болж /зарим мэдээгээр 750 мянга буюу нийт хүн амын 23 хувь гэх/ архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд оров. 
Хар тамхи хэрэглэгчдийн тоо хэдэн арван мянгаар тоологдон, /зарим судлаачдынхаар 70-90 мянга/, өсвөр залуу үеийнхнээр улам бүр хүрээгээ тэлж, энэ төрлийн гэмт хэрэг өдөр бүр шахам мэдээлэгдэж байна.   
 
Жилдээ 4000 гаруй гэр бүл салдаг болж, өрх толгойлсон ээжүүдийн тоо 80 мянгыг давж яригдах болов. 
 
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсон иргэдийн тоо нийгэмд жин дарах нь улам бүр нэмэгдэж, албан ёсны дүн мэдээгээр хүм амын 18  хувийг эзлэж байна. 
Жилдээ 400 гаруй хүн амиа хорлож, 2017 оны судалгаагаар Монгол улс амиа хорлолтоор дэлхийд гуравт, түүнээс эрэгтэйчүүдийн амиа хорлолтоор 2 дугаар байр эзлэж байгааг олон улсын судалгааны байгууллагаас зарлав.  
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 107,000 хүрчээ. 
Монголын хүн амын 42.2 хувь нь өр зээлтэй, гуравны нэг нь ядууралд орсон гэсэн дүн мэдээтэй, иргэдийн дийлэнхийн тархи оюуныг эзэмдэн шаналгадаг бодол зовнил нь зөвхөн мөнгө болоод байна. Энэ нь цаашлаад ажил хэргийн сэдэл рүү чиглэхдээ гэмт хэрэг болж хувирч байна. 
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэтгэл зүй нийгэмд хавтгайрах шинжтэй, үйлдэл нь улам харгис хэрцгий болж байна.  
Нөхцөл байдлын эрхээр гадаадад дайжин ажиллаж амьдрагсдын тоо 300 мянгыг давсан гэж яригддаг болсон.  
Монголын нийт хүн амын Төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 64.5 хувьд хүрчээ. 
 
 
 
Энэ бүхнээс Монголын нийгмийн сэтгэл зүй уруу дорой чиг хандлагатай болжээ гэсэн дүгнэлт гарна. 
Үнэхээр эдгээр үзүүлэлтээр Монголын нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь уруу дорой хандлагатай болжээ гэж дүгнэж болох уу?! Болно.
Дүгнэлтийг батлахын тулд сэтгэл зүйн бүтэц давхрагын талаархи зарим нэг ойлголтыг энд авч үзье.  Дашрамд сонирхуулж дурьдахад Монголын ард түмэн сэтгэл судлалын мэдлэг ухааны гайхмаар их өв уламжлалтай болохыг "өөдрөг сэтгэл, уруу дорой сэтгэл” гэх зэргээр чиглэл заасан утгаар сэтгэлийн чанарыг илэрхийлж ирснээс харагддаг төдийгүй "итгэл алдрахад сэтгэл алдарна” гэж сэтгэлийн бүтэц, механизмыг тун оновчтой нарийн тодорхойлж, сургаж ирсэн байдаг. Үнэхээр ч сэтгэлийг авч явдаг хүчин зүйл нь сэтгэлийн орны эрчмийн илэрхийлэл болох итгэл байдаг. Хэдийгээр итгэл нь олон янз боловч тухайн нэг итгэлийн бүрдэл нь өөртөө хэлзүйн ерөнхий ухагдахуунаас эхлэн нэгж утгыг илтгэх хүртэлх олон ойлголтыг агуулсан, /эрчмийг хүчитгэсэн/ үелсэн  давхрага мэт бүтэцтэй байдаг ажээ. 
 
 
Тухайлбал нийгмийн харилцаанд хүний өөдрөг сэтгэлийг хангах хамгийн гол итгэл болох харилцааны итгэл нь төрд итгэх итгэл, нийгэмд итгэх итгэл, найз нөхөддөө итгэх итгэл, ... гэх мэт олон итгэлийн давхрагаас бүрдэх бөгөөд ерөнхий буюу их багтаамжит итгэл болох Төрд итгэх итгэл алдрахад нийгэмд итгэх итгэл хэврэг болж, төрд, нийгэмд итгэлгүй болсноор хүн нь хүндээ итгэхээ больж, эцэстээ энэ нь өөртөө итгэх итгэлийг ч алдруулж, тэр нь амиа хорлох хүртэлх таагүй үзэгдлийн суурь нөхцөл нь болдог. 
Энэхүү итгэл алдарсан нөхцөл нь нийгмийн сэтгэл зүйн уруу дорой чиг хандлагыг бүрдүүлж, харин дээрх итгэлийн давхрагууд бат тогтвортой байгаа нөхцөлд нийгмийн сэтгэл зүй өөдрөг, эрч хүчтэй, урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг. 
Гадна талдаа итгэх юмгүй болсон хүнд улс нийгмийн өмнө, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь утга учиргүй болж, ганцаардал, сэтгэл гутрал, гачигдал хамссан /стресс гэж нэрлэгдэх/ сэтгэлийн дарамтат төлөв хуримтлагдана. Түүнийгээ даван туулах гэсэн зарим нэгэнд бусдыг үзэн ядах гэмт хэргийн сөрөг сэтгэл зүй төлөвшин бүрэлдэнэ.   
Тиймээс төрд итгэх итгэл гэдэг аливаа улс үндэстний хувьд туйлын чухал юм. Ард түмнийхээ итгэлийг олж чадсан төртэй улсын ард иргэд хамгийн өөдрөг сэтгэлтэй байдаг. Тийм улс үндэстэн хөгждөг. Үүнийг дэлхийн хамгийн өөдрөг сэтгэлтэй ард түмнээр БНХАУ-ын ард иргэд тэргүүлж буй үзүүлэлт ч батлана.  
Хөгжлийг хүн бүтээдэг, хөгжил хүнд зориулагддаг. 
Уруу дорой сэтгэлтэй хүнээс сайн сайхан бүтээл гарахгүй. 
 
 
Тиймээс 1-рт нийгмийн сэтгэл зүй нь уруудаж доройтсон улс орон хөгжих боломж байхгүй. 2-рт Нийгмийн сэтгэл зүйг уруудуулан доройтуулж буй нөхцлийг агуулсан ямар ч гял цал өнгө үзэмж, үйл явц хөгжил биш гэсэн хоёр дахь дүгнэлт гарч ирнэ.      
Гэтэл энэ бүхнийг хөгжлийн зүй ёсны үр дагавар мэтээр сурталчилж ирсэн нь хөгжлийн тухай бидний ойлголт ямар их гажсаны илэрхийлэл юм. .  
Бид юуны өмнө оюун ухаанаа цэвэрлэж, хөгжлийн тухай буруу ойлголтоо засаж залруулах хэрэгтэй болж байна.  
 
Тэгвэл юуг хөгжил гэх вэ?
 
Хөгжил гэдэг бол итгэлээр ханасан нийгмийн өөдрөг сэтгэл зүйд тулгуурлан цогцолж буй, хүн бүрийн авъяас чадвар, урам зориг, хүсэл тэмүүллийг нээн гаргасан, эмх цэгцтэй, бүтээлч үйл хэрэг, нийт  ард түмнийхээ баяр жаргалтай амьдралыг хангасан, хүчирхэг, цул улс гүрний амар тайван, урт удаан оршин тогтнол юм.   
Өөрөөр хэлбэл өөдрөг урам зоригтой ард түмэн хөгжлийг бий болгоно. Хөгжиж байгаа улс орны ард түмэн нийтээрээ аз жаргалтай хүчирхэг цул байна. Энэ хоёр нэгдлийг хангах утгыг илэрхийлж байж хөгжил гэдэг үгийн бүрэн зөв ойлголт гарч ирнэ.  
Гэтэл бид хөгжил гэдэг энэхүү том ухагдахууныг зэрэмдэг ойлголтоор ёстой л өөр өөрсдийн өнцгөөс харсан төөрөгдлийн мананд хутган самууруулж бараг л хараалын үг болон хувиртал бохирлолоо. 1990-ээд оны эхээр манай нэг яруу найрагч "Ямар азаар бид хөгжсөнгүй вэ!” гэж хүртэл дуу алдаж байсан удаатай шүү!    
Хөгжлийн бүрэн дүүрэн илэрхийлэлд хүрэхийн тулд нийгмээс тодорхой нөхцлүүдийг бас шаарддаг юм байна. Үүнд:
Төрийн бодлого нь ард түмний эв нэгдлийг хангаж, нэгдмэл санаа зорилгод зангидаж чаддаг байх,
Учир нь нийгмийг хөгжил дэвшилд хүргэх, шинэ нээлт бүтээл, түүнийг үйлдвэрлэх хүч болгох техник технологи нь олон дамжлага, боловсруулалт, хийц бүтээцийн олон мэргэжил ур чадвар бүхий бие биеэ дэмжсэн нэгдмэл харилцаагаар бий болдог. 
Хичнээн олон янзын мэргэжилтэн авъяастан байлаа ч тэднийг нэг зорилгод нэгтгэж чадаагүй бол тэр нь бие биеэ дэмжсэн нэгдмэл харилцаа болж чаддаггүй.   
Ард иргэд нь урам зориг, итгэл найдвар дүүрэн өөдрөг сэтгэлтэй байх, 
Учир нь уруу дорой сэтгэл, сөрөг нийцгүй зан төлөвөөс бие биенээ дэмжсэн бүтээлч шинэ санаа сэдэл, оновчтой зөв шийдэл, нарийн ур ухаан гардаггүй, хүсэл тэмүүлэл бий болдоггүй юм. 
Зөвхөн нэгдмэл зорилго, нэгэн үзүүрт хүсэл тэмүүлэл, хийж бүтээх урам зориг дүүрэн ард түмэн л, хүн бүрийн авъяас билгийг зөв ашиглаж, хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, аз жаргалтай амьдралыг хангаж чадсан төр засагтай улс үндэстэн л хөгжин мандаж чадна. 
Өөрөөр хэлбэл өнөөдөр та бидний нүд чихийг сортойлгож байгаа гадаад орчны юмс үзэгдэл бүхэн эцэстээ хүнтэй, хүний сэтгэлтэй холбогдож, тэр нь эерэг сөрөг хоёрын аль хандлагаар илэрч байгаасаа хамаарч хөгжил мөн үү биш үү гэдэг нь тодорхойлогдох юм.  
Сэтгэлийн эерэг хандлагууд болох бие биенээ хайрлах, хүндлэх харилцаа, баяр бахдал, урам зориг, итгэл найдварыг хүн бүрт бий болгох нөхцлийг бүрдүүлсэн нийгмийн систем буюу бие биенээ тэтгэн дэмжсэн харилцан уялдаат тогтолцоо болж байж л хөгжил дэвшил гэдэг ойлголтыг бүрдүүлдэг.  
Цаашлаад энэ ойлголт нь төрд хэн ч хамаагүй ажиллах эрхтэй байж болохгүй, зөвхөн бусдын төлөө, бүгдийн төлөө гэх сэтгэл зүрхтэй, тийм мэдлэг чадвартай, ухаантай, бодлоготой хүмүүнийг таниж сонгон гаргаж тавих нарийн тогтоосон шалгуур, шүүлтүүр байх шаардлагатай гэсэн үг юм.  Гэхдээ энэ нь жич яригдах өөр сэдэв билээ. 
Бид ингээд хөгжлийн тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэсэн нэг санааг дэвшүүлчихлээ.  Тэгээд энэ ойлголтоор бид юуг өөрчилж чадах вэ?! 
 
1. Хөгжлийн тухай буруу ойлголтын уг суурь юунд байна вэ?
 
Мэдээж зөвхөн хөгжлийн тухай зөв ойлголттой болсноор үйл явцыг өөрчилж, буруу хазгайг засаж залруулж чадахгүй. Буруу хазгайг засахын тулд юуны өмнө юуг хэрхэн засахыг, бүр тодруулж хэлбэл нийгмийн сэтгэл зүйг уруудуулж байгаа арга механизмыг мэдэх хэрэгтэй болно. 
Үүний тулд өнөөгийн Монгол улс "хөгжлийн” чиг хандлагаа болгоод байгаа "ардчилал”-ын мөн чанар, түүний үзэл санааны уг суурь нь болсон "неолиберализм” гэгч "цогц сургаалийн” зорилго, цаад санааг задлан шинжилж харах хэрэгтэй болно. 
Дашрамд дурьдахад Америкийн дэвшилтэт үзэлтэн, газарзүйч, Дэвид Харви гэдэг эрдэмтэн "неолиберализм”-ыг "корпорацийн капиталист ангийн зүгээс хэрэгжүүлсэн "улс төрийн төсөл” юм” гэж тодорхойлсон байдаг. 
Чухам тэрхүү "улс төрийн төслийн” зорилго нь юу вэ?! Тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?! Түүнийг одоо харъя. 
 
НЕОЛИБРАЛИЗМЫН БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТӨСЛҮҮД  ДАРААХИ 10  ЗОРИЛГЫГ ХАНГАДАГ
 

Д/д

Хэрэгжүүлдэг зорилт нь

Хэрэгжүүлдэг арга технологи нь

1

Ахуйн тэгш байдлыг үл зөвшөөрөх  сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлэх

1. Ахуйн тэгш байдлыг үл зөвшөөрөх  сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлэхарга технологи нь

а/ Социализм, коммунизмын үзэл онолыг олон нийтэд үл мэдүүлэхэд боловсрол, сургалтын хөтөлбөрийг чиглүүлэх,  

б/ Социализм, коммунизм гэдэг бол иргэд нь ямар ч эрх чөлөөгүй, ямар муухай харгис балмад нийгэм болохыг харуулсан урлаг, уран зохиолыг дэмжин дэлгэрүүлэх,

в/ Социализм коммунизмыг шүүмжлэн гутаасан иргэдийг "ардчиллыг” хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн дэмжин урамшуулах,

г/ Өдөр тутмын мэдээллээркоммунист дэглэмтэй улс оронд иргэдийг хэрхэн боолчилж, хүний эрхийг яаж нухчин дарж, тэр тусмаа шорон гянданд гэмт хэрэгтний эрхийг хэрхэн хохироож байгааг тогтмол шүүмжлэн мэдээлэх,

д/ Коммунист дэглэмтэй улс орон хөгждөггүй гэх онол номлолыг дэлгэрүүлэх,       

е/ Хүний бэртэгчин чанарыг хөхиүлэн дэмжиж, хариуцлага үл хүлээх, шударга бус харилцааг бүрдүүлснээр, ерөөсөө бусдыг сайхан амьдруулах гэж амьдардаг хэн ч байдаггүй учир "бүх нийтээрээ” сайн сайхан амьдрах нь угаасаа байх боломжгүй гэсэн итгэл үнэмшлийг нийгмийн сэтгэхүйд суулгах,

ё/ Хүмүүнлэгийн мэргэжил боловсролнэрээр "коммунизм” гэдэг үгийг хараал жигшил болгож хэвштэлсургаж бэлтгэсэн залуусаа улс оронд нь буцаагаад улс төрийн эрх мэдэл бүхий албанд суухад нь хөрөнгө санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг үзүүлэх,

ж/ Өөрсдийн бэлтгэж тавьсан эрх баригчдын хүчээр ахуйн тэгш байдлыг эрмэлзсэн санаа бодолтой хэн бүхнийг нухчин дарж, нийгмийг уг үзлээс айн болгоомжлох сэтгэл зүйд хэвшүүлэх,    

            Барууны дэмжлэгтэй улс төрчдийн хүчээр Азийн олон оронд "коммунистуудыг устгах” хядлагыгявуулж ирсэн олон жишээ байдаг.

            Чухам энэ бодлогын үр дүнд Солонгос улс хоёр хуваагдаж, Өмнөд Солонгост Америкийн цэргийнхний түр засгийн газар ажиллаж байх үед, тэдэнтэй сүлбэлдсэн /өмнө нь голцуу улс орноо тонон дээрэмдэх ажилд нь оролцон япончуудад үйлчилж байсан урвагчид/ барууныг баримтлагчдын улс орноо ядуурлын туйлд хүргэсэн үйл ажиллагааг эсэргүүцсэнийх нь хариуд 1948 оны 4-р сарын 03-нд Чежү арал дээр нийт 30 мянган иргэнийг зүүнтэн буюу коммунист намынхан хэмээн буруутгаж, цагдаа цэргийн хүчээр ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хядсан хэрэг гарч байжээ.

            Мөн 1951 онд ч улаантан хэмээх нэр зүүж хүүхэд эмэгтэйчүүдийг оролцуулан нэг тосгоны нийт 500 жирийн иргэнийг хядсан "Гочаны хэрэг явдал” гэгч аймшигт аллага үйлдэж байжээ.

            Иргэдээ коммунист гэж буруутган хөнөөх үйл ажиллагаа зөвхөн Өмнөд Солонгосоор зогсохгүй, Тайланд, Индонез, Чили  гэх зэрэг бусад улс оронд ч иймэмгэнэлт явдал болж байсан түүхэн жишээ олон бий. Одоо ч хүн хороочихоод коммунист байсан учир гэсэн тайлбар хэлж гэмт хэргээ зөвтгөх үзэгдэл улс орнуудад гарсаар байгаа.  

            Чухам ийм үйл ажиллагаануудын үр дүнд иргэд коммунист гэж нэрлэгдэхээсээ, улс нийгмийнхээ эрх ашгийн төлөөх бодол санаагаа ярьж хэлэхээс айдаг сэтгэхүйг цөөн биш улс оронд бий болгож чаджээ.

            Манайд ч гэсэн өнөөдөр тэр сэтгэхүйг нийгэмд бий болгохын тулд өөрт таалагдаагүй нэгнийг "коммунист”гэж нэрлэн хараан зүхэх залуус мундахгүй болсныг цахим мэдээллийн хуудсуудад бичсэн сэтгэгдлүүдээс харж болно. 

 

2

Олон нийтийг нэгдмэл зорилго, үзэл санаанаас ангид байлгах нөхцлийг бүрдүүлэх 

 

Үүнийг бас ажил амьдралын тогтвортой байдлыг үгүй хийх зорилт ч гэж нэрлэж болох юм.

2. Олон нийтийг нэгдмэл зорилго, үзэл санаанаас ангид байлгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хэрэглэдэг арга технологиуд нь            

а/ Төр, нийгмийн өмчийг задлан хувийн өмчид шилжүүлж өмчийн ялгавартай байдлыг бий болгох,/Үүн дотор газрыг хувьчлах нь улс орны тусгаар байдлыг үгүй хийхэд хүчтэй нөлөөтэй/

б/ Уул уурхайгаас бусад том аж үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулахгүй байх, төрөөс явуулж байгаа бодлого нь  зөвхөн жижиг дунд үйлдвэрийг л "дэмжих” бодлого барих,

/Энэ нь бас улс орны эдийн засгийг чадамжгүй байлгах зорилтыг давхар хангадаг. Улс орны эдийн засгийн өсөлт бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг байж хангагдах бөгөөд гэтэл жижиг дунд үйлдвэрээр энэ зорилтыг хэрэгжүүлж чадахгүй нь ойлгомжтой.Тиймээс том үйлдвэрийг биш жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх тухай л ярьдаг манай эрх баригчид хэний санаа зорилгыг хэрэгжүүлээд байгаа нь тодорхой юм/

в/ Даяршлын үзэл санааг дэлгэрүүлэх

г/ Томоохон үйлдвэрлэлд гадаадын хөлсний ажилчдыг авч ажиллуулах

д/ Улс оронд цагаачдыг оруулах бодлогыг дэмжих,

е/ Олон нийтийн үзэл санааг сарниулах олон ургалч үзлийг сурталчилах,

ё/ Үндсэний ухамсар сэтгэлгээг нь алдуулах, хэл соёл, шашин шүтлэгийн олон янзынтөлөвт оруулах, уламжлалт шашин соёлыг ньгутаан муучилж эсэргүүцэгчдийг бий болгох,

ж/ Түүхийг нь саармагжуулан мартуулах, итгэл үнэмшил, мэдлэг боловсрол, үзэл бодол гэх мэтээр нь өөр хоорондоо ялгаатай болгох,

з/ Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэгч нэрийн дор олон намын системийг бий болгон нийгмийг дотор нь хагаралдуулан талцуулах, 

и/ Төрийн үйл хэрэгт иргэний нийгмийн байгууллын оролцоог хангах гэгч нэрийн дор ТББ-ууд нэртэй гадны санхүүжилтээр угжигдан, үүрэг даалгаварыг нь биелүүлдэг хөлсний этгээдүүдийг бий болгох,

й/ Мөн нийгмийн идэвхитэй, бусдад нөлөөтэй, барууны бодлогыг эсэргүүцэх санаа бодолтой, төрөлхийн тэмцэгч чанартай  хүмүүсийг эрхшээлдээ оруулах, / эд мөнгөөр урхидах, садар самуун, мансууруулах бодис гэх мэтэд уруу татах, гэмт хэргийн хамтрагч,холбогдогч болгон гүжирдэх, бусад хэлбэрээр нэр төрийг нь гутаах, тагнаж чагнах, яллаж шийтгэх, тэгээд амь насыг нь хөнөөх хүртэл олон аргыг хэрэглэдэг байна/Үүний талаархи баримт жишээ дэлхийн бусад улс орнуудад төдийгүй манайд ч зөндөө бий. 

к/ Төрийн бодлого, үйл ажиллагааг тогтворгүй байлгах системүүд энд мөн чухал нөлөөтэй.          

            ТББ-уудын талаар нэмэж дурьдахад төсөл хэрэгжүүлэх нэрээр тагнуулын мэдээ цуглуулах үйл ажиллагааг ТББ-уудаар хийлгэж авдаг төдийгүй эсэргүүцэл тэмцлийн идэвхийг бууруулахын тулд хооронд нь өрсөлдүүлэх, яс хаях гэх мэт олон аргыг хэрэглэхэд ТББ-ууд тохиромжтой өгөөш нь болдог байна.

            Ер нь элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тусламж дэмжлэг үзүүлэх гэдгийн цаана, тухайн улс орны газрын хэвлийн доорхи баялаг, ус ургамал, ан амьтны тархац, тоо толгой, чанарын ялгаа хүн амын нас хүйсийн байдал зэргийг регистрийн дугаар, овог нэр, хаяг байршил, тэр ч байтугай, генийн бүтцийн онцлог, удамшлын өвчин, тэдгээрийн эмгэгшил үүсгэх эмзэг талууд, сонирхол зан араншин, улс төрчдийн хөрөнгө чинээ, төрөл садан, найз нөхдийн холбоо хэлхээ, амьдралын бэрхшээлтэй байдал, муу зуршил, сул тал, хувийн нууц гэх мэтийг нь хүртэл онгичин төнхөж нэг бүрчлэн судлах ажил хийгдэж байдаг нь үндэсний аюулгүй байдлыг ноцтой хохироож буй хэрэг явдал билээ.

            Гэтэл манай оронд эрүүл мэндийн, хүний эрхийн, ядуурлын эсрэг, байгаль хамгаалах, агаарын бохирдлыг судлах гэх мэт улс нийгмийн амьдралыг сайжруулахад огтхон ч нэмэр болохгүй өдий төдий төсөл хөтөлбөр хэрэгжиж, тэр бүхний цаана гадаадын тусгай албад сонирхож буй мэдээллүүдээ тийнхүү тухайн улсын иргэд байгууллагуудаар өөрсдөөр нь бэлтгүүлж авдаг                      

3

Ард иргэдийг юм ойлгох чадваргүй болгох

3. Ард иргэдийг аливаа үйл явдлын учрыг тунгаах чадваргүй байлгахын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

 а/ Боловсролын академик чанарыг үгүй хийх,

 б/ Барууны боловсролын стандарт гэгч шалгуурыг мэдлэгийн хэмжүүр болгох,

 в/ Гадаадын утга агуулга тодорхойгүй элдэв нэр томъёо хэрэглэх явдлыг өөгшүүлэх,

 г/ Элдэв уриа тунхаг, хоосон сүржигнэл, дуулиан шуугиан, шоу үзүүлбэрээр нийгмийн сэтгэл зүйг өдөөн жолоодох,

 д/ Урлаг спортын элдэв зугаа цэнгэлээр нийгмийг сатааруулах,

 е/ Оюуны бүтээлч үйл, нийгэмд чухал ажил хөдөлмөрөөс залуусыг хөндийрүүлж, залхуу хойрго болгох, /ингэснээр бодох сэтгэхээс залхуурч бусдын үгийг эрэгцүүлэхгүйгээр хүлээн авагч болдог/

ё/ "Тархи угаах” суртал ухуулгыг урлаг, уран зохиол, хэвлэл мэдээллийг ашиглан байнга явуулах, /гэнэн хэвшмэл ойлголттой болгох/

ж/ Худал гүтгэлэг, буруу мэдээллээр ухаалаг зөв үзэл санааны дуу хоолойг гутаан доромжилж, дарангуйлан булж, мэдээллийн хүчирхийлэл үйлдэх,

з/ Ялангуяа залуу үеийг бусдын үг сургамжийг сонсох чадваргүй болтол "эрх чөлөө”, "хүний эрх”-ээр "цэнэглэж”, эцэг эхийн үр хүүхдээ хүмүүжүүлэх боломжийг хязгаарлах,  

и/ Хувийн ашиг сонирхлоор аливааг хардаг сэтгэлийг нь оюун тархинаас нь хүчтэй ажилладаг болгосноор алдаатай үйлд хууртах гэнэн хандлагатай болгох,

&nскачать dle 10.3фильмы бесплатно


Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах