Түгээлтийн машин - Үндэсний үйлдвэр, худалдаачдыг өмөөрөхүй » Төр.мн

Түгээлтийн машин - Үндэсний үйлдвэр, худалдаачдыг өмөөрөхүй

НИТХ-ын дарга С.Амарсайхан ард түмний таашаалд нийцсэн "гайхалтай" санаачилга гаргав. УБ хотын түгжрэлийг бууруулахын тулд түгээлтийн машин өдөр явуулахгүй хязгаарлав. Уг нь гадаад их зорчиж, галуу шувууны мах идсэн хүмүүст зөв л шийдвэр мэт. Гэхдээ өөр нэг өнцөг, бодит байдлаа эрхэм дарга ч, иргэд ч ойлгохгүй явна. Их хотын амьдрал бол мөнгөний урсгал. Энэ урсгалыг зогсолтгүй эргэлдүүлж байж баялаг бүтнэ, хөгжилд алхам алхамаар ойртоно. Нөгөө очихоороо шүүрс алдаад байдаг гадаад гэдэг газартай эн зэрэгцэхэд тустай.

"Юун сүртэй юм. Түгээлтийн машинуудыг хорих нь зөв", "Иргэд түгжирч байснаас энэ хэдэн компаниуд явахаа боль", "Гадаад оронд ийм л байдаг, олон юм ярилгүй дагацгаа"г.м-ээр манайхан эрх мэдэлтэн, энгийн иргэнээ хүртэл шагширч байна. Гэхдээ хэд хэдэн зүйлийг хэн нь ч ойлгосонгүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа тухай та бид бүгд л шүүмжилдэг. Монгол Улсын худалдан авах зах зээл ердөө л 3 сая иргэн. Гэтэл тэр гадаад гэдэг орны хувьд дор хаяж 5, 10, 20, 50, 100 сая иргэнтэй. Ийм хүн амтай зах зээлд 1 бүтээгдэхүүнийг 100.000ш хийхэд зарагдаж болно. Харин манай 3 сая хүн амтай жижиг зах зээлд "масс" буюу их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй. Зөвхөн ундаа, ус г.м түргэн мууддаггүй бүтээгдэхүүнд гарц олддог. Талх, өндөг, сүү, махан бүтээгдэхүүн г.м өдөр бүр шинээр хүргэх ёстой хүнсний бараанд массын үйлдвэрлэл огт боломжгүй. Иймдээ ч өртөг гэдэг зүйл 1ш бараанд үнэтэй гарч байна. Ямар ч бүтээгдэхүүнийг цөөн тоогоор хийхэд үнэ их, олноор үйлдвэрлэх тусам үнэ бага болдог нь зах зээлийн жам. Үүнийг үйлдвэр эрхэлж, 1 хүнд цалин олгож, бараагаа зарахад сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс яс махандаа шингэтэл ойлгож буй байх. Иргэдийг "тэнэг мангар" гэсэндээ шүүмжлээд байгаа юм биш. Гэвч та бүгд ТӨР зах зээлийн харилцаанд хүчээр оролцож буйг эсэргүүцэх ёстой. Угтаа энэ удаагийн шийдвэрийн эцсийн өртөгийг хэрэглэгч та л төлнө. Хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд ажлын бус цагаар түгээлт хийхээр болвол ҮНЭ хүссэн хүсээгүй өснө. Эрүүл чанартай хүнс хүргэхийн тулд тэд шөнө ажиллах л болно. Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн тухай хуулиар хүнийг шөнө ажиллуулбал цалинг 2 дахин нугалж өгөх ёстой. Зарим тохиолдолд яалт ч үгүй өдөр хүргэлт хийх болно. Жижиг тэргүүд худалдан авч бэлэн байдлаа хангана. Энэ бүхнийг үр дүнд 1 бүтээгдэхүүний өртөг дахин 300-700 төгрөгөөр нэмэгдэх тооцоо хэдийн гарчихаад байна. Топ гэж яригддаг 5 компани тооцоо хийгээд үзэхэд шинэ журмын дагуу хийгдэх зохион байгуулалтад 23.3 тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа юм.

"МАНай дарга мундаг, зоригтой. Битгий бууж өгөөрэй", "Энэ удаа компани, дэлгүүрүүдийн лоббид битгий автаарай" гэж алга ташиж суугаа иргэн та халааснаасаа, орлогоосоо төлнө. Дараагийн бэрхшээл бол нийтийн тээврийн үйлчилгээ. 17-2500 ажилтантай хүнсний үйлдвэрүүдийг өдөр шөнийн ээлжтэй болох шаардлагыг ганцхан дарга /НИТХ-ын дарга С.Амарсайхан/ хэдхэн судалгаа хийдэг нэртэй насаараа төрд ажилласан хүмүүсийн хамт шийдвэрлээд, хэрэгжүүлэхээр шахаж байна. Хөгжилтэй нөгөө гадаад оронд бол болно л доо. Харин УБ хотын нийтийн тээврийн үйлчилгээ 22.00 цагаас хойш сураг алдран халтуурчдын гарт бүрэн шилждэг. Энэ олон үйлдвэрийн ажилчид үргэлж таксидаад, эсвэл компаниас унааны мөнгө аваад яваад байх уу? эдийн засгийн хямралын эсрэг тэмцэж буй компаниуд үүнийг дийлэх үү? Өгөхөөр болсон ч өнөөх бараа бүтээгдэхүүнд өртөг нь шингэн үнэ өснө. Дахиад л иргэн таны халаас "ухагдана". Одоо үед ажил хийх хүн олдохгүй байгаа үед шөнө махаа идэн ажиллах хүн ч байх юм уу? бүү мэд. Ажилласан ч нийтийн тээврийн үйлчилгээ чинь аз жаргалтай нийслэл хотод алга. Олон нийтийн эрх ашиг ингээд л хөндөгдөнө. Хүнсний үйлдвэрийн түгээлт гэдэг бол үргэлж бэлэн мөнгөтэй харьцаж байдаг тогтолцоо. Одоо 8 нэрийн дэлгүүрээс "Номин" тэргүүтэй сүлжээ их дэлгүүр хүртэл 7800 гаруй цэг өдөр шөнийн ээлжинд орно. Том дэлгүүрүүд мөн л илүү зардал гаргаж эхлэх тул зарж буй бараандаа өртөгөө шингээнэ. Тэд бүх бэрхшээл /IT, ажилчиддаа шөнийн унаа гаргах, харуул хамгаалалт, ачигч хүлээн авагч ажиллуулах г.м./ үнэ нэмж л шийднэ. Харин 8 нэрийн дэлгүүр ажиллуулж буй 7600 гаруй хувь иргэн, жижиг компаниуд туйлын хүнд. Ихэвчлэн банкны зээлтэй гэр бүлийн бизнес байдаг. Өглөө 10.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажилладаг тэд шөнө 03.00-06.00 цаг хооронд бараагаа хүлээн суудаг болно. Бэлэн мөнгөтэй шөнө ганцаараа буй иргэдийг дээрэмдэх үйл явц гаарна. "АПУ" ХК-тай гэрээ байгуулан бүтээгдэхүүн зарж амьдардаг байсан залууг өдрийн цагаар зэрлэгээр хөнөөж байсаныг мартах учиргүй. 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг болон тэнд худалдагч хийдэг хүмүүст мөн л нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгтэй болно. Гэтэл 22.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл явдаг автобус УБ хотод байдаг бил үү?Хотын 1 захад байх ажил руугаа нөгөө захад байх гэрээсээ явдаг, энгийн иргэд энэ салбарт голлон ажиллаж амьдарч байна. Тэд яаж ажил амьдралаа зохицуулах билээ. За тэгээд түгээлтийн жолооч ажилтай 4000 гаруй залуучуудын эхнэр хүүхэд орой 18.00 цагаас үүрийн 07.00 цаг хүртэл гэртээ эр хүнгүй амьдарч эхэлнэ. Гэр бүлийн амьдрал нь үгүй болно. 3-хан сая хүн амтай жижиг зах зээлтэй орноо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулан "тэд тэгж байна. Та нар ч чад" гээд суух ч гэж дээ. 2016 оны сонгуулиар бизнес эрхлэгчдийг дарамталлаа, эрх чөлөө хэрэгтэй гэж үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН яачихав даа. Бизнесийн ертөнцөөс улстөрд орсон "Оюуны-Ундраа" группийн С.Амарсайхан таныг гайхаж байна. Эсвэл Монгол Улсад улстөрөөс хамааралтай биш л бол хүн бизнес эрхэлж амьдрах эрхгүй бололтой. Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү "1 түгээлтийн машин хориглох гээд 2-4 жижиг тэрэг хөдөлгөөнд оролцуулж бүүр түгжрэл үүсгэх вий" гэсэн нь бодит үнэн. Том компани, үйлдвэр, дэлгүүрүүд биш юм аа гэхэд жижигчүүд бүгд автомашинаар тээвэр хийх л болно. Ай халаг. Монгол Улсын 3 сая иргэд минь ээ... Түгээлтийн машин хязгаарлах шийдвэр бол хэдхэн компани, үйлдвэрлэгч, дэлгүүрүүдийн асуудал биш ээ. 3 сая иргэний орлого зарлагад шууд нөлөөлөх маш буруу шийдвэр. Хэрвээ 2018 оны 11 сарын 01-ээс энэ журам хэрэгжээд эхэлбэл бүх үйлдвэрлэгч, дэлгүүр эрхлэгч, худалдаачид ажил хаялт л хийж таарах байх. Бизнест төр бүү оролц. Зүгээр л "авлигаа аваад", "хяналт шалгалтын дарамтаа үзүүлээд", "4 жил сайхан амьдраад" өгөөч МАНай дарга нараа.

ХҮН ШИГ АМЬДАРЧ, УЛС ШИГ ХӨГЖИХ ЮМСАН...

эх сурвалж:https://www.facebook.com/%D0%91%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D1%88%D2%AF%D2%AF%D0%BC%D0%B6-%D0%9D%D0%A3%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85-126273001364998/?__tn__=kCH-R&eid=ARBCQ-mK6QhhvolydhJ253YKfo7wmcEemn7EhlV6Y3eMKmbOJloOOcM7xlpxDEgsuz-AFl-B2nqON2I8&hc_ref=ARTbIXQ9jCfIR9DfeHabTAJ-XJf8IB4rT7NEFgogDSp4NmWPLJIF52evXnpjKq-VNRs&fref=nf&__xts__[0]=68.ARDgwjA412WijnzCygoZkf9YalfkoR172Nk2SzIcuBw9qIBEgeXYIsRdHIRgImTR3c3JDu9XGhhiwZ-5uLmXJKS89wJgdB0E-Ge6rrZQRYyH42RtoNqWr5ALu7oU4fM3nPJJWYVLpywIqCO6SAKXXsQdMkbQiA6RwISrrKsyNFknEAt_eR_ka5wrzZU2TITFOF2WcFONLCjnsiJWGhghu_AVpfnYSgiA3DngPtV0jTaPB4wusH6YfxXgeQ


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News