Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ДЭМБ-ын төлөөлөлтэй уулзав » Төр.мн

Ёндонпэрэнлэй Баатарбилэг

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
ШАГНАЛ
2009 онд Алтан гадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ДЭМБ-ын төлөөлөлтэй уулзав

 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч Таухид Ислам, ДЭМБ-ын Женев дахь төвийн мэргэжилтэн Нобуюки Нишикиори тэргүүтэй төлөөлөгчдийг  "СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” УИХ-ын лобби бүлгийн ахлагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё. Баатарбилэг өнөөдөр (2018.10.31) хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр ДЭМБ-ын зүгээс Монгол Улс сүрьеэгийн асуудлыг өндөрт авч үзэж, Ерөнхий сайд болон УИХ онцгой анхааран УИХ-ын лобби бүлэг байгуулсанд талархаж, цаашид тус бүлэг идэвхтэй байж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллана гэдэгт итгэж байгаагаа уламжиллаа. Халдварт өвчний сэргийлэлт, хяналтын тухай хуулийг санаачлах, сүрьеэтэй тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хариуцлагын баримт бичиг боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болохыг ДЭМБ-ын төлөөлөгчид онцолсон юм.



"СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” УИХ-ын лобби бүлгийн ахлагч  Ё.Баатарбилэг  2020-2021 онд сүрьеэгийн эмнэлэгтэй болох зорилго тавьж, энэ төрлийн өвчний тухай хууль эрх зүйн орчинг сайжруулах тухайд  Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, лобби бүлэг онцгой анхааран ажиллаж байгаа гэлээ.  Мөн тэрбээр, ДЭМБ-тай сүрьеэгийн асуудлаар санамж бичиг байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний энэ хүсэлтийг ДЭМБ-ын төлөөлөгчид дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post