А.Энхжин: Японд ажиллах визний шинэ төрөл » Төр.мн

А.Энхжин: Японд ажиллах визний шинэ төрөл

 
Япон улсын ТОКҮТЭЙГИНО хэмээх визний шинэ төрөл гарсантай холбогдуулан тус улсад суралцах, ажиллах хүсэлтэй маш олон иргэд байгаа учир энэ талаар "Элит Эдүкэйшн” ХХК-ны гадаад харилцааны ажилтан А.Энхжинтэй уулзаж ярилцлаа.

Японы засгийн газраас гаргасан шинэ ажиллах визний талаар мэдээлэл өгөөч.

За баярлалаа. Ажиллах шинэ визний хувьд эцсийн байдлаар зүйл заалт нь тодорхой болж гараагүй бөгөөд бид судалсаар байна. Тодорхой болсон зүйл гэвэл Японд ажиллах иргэдэд 2 шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт Япон хэлний өдөр тутмын ярианы хэлийг ойлгодог, харилцдаг байх буюу N4 гэсэн оноотой байх. Хоёрдахь нь хэлний оноогоо авсаны дараа ур чадварын 2р зэргийн шалгалт гэж өгсөн байх ёстой. Тиймээс ажиллах хүсэлтэй иргэд яаралтайгаар хэлээ сурч эхлэх хэрэгтэй. Ойролцоогоор 6 сарын туршид хэл сурах хэрэгтэй болж байгаа юм. Сурахдаа зүгээр нэг сурахгүй шалгалтанд бэлдэж шаардлагатай оноогоо авахын тулд хичээж сурах нөхцөл үүссэн. Ур чадварын шалгалтын хувьд Япон улсад авна гэж байгаа боловч хүн болгон очиж өгөх боломжгүй тул тухайн улсад нь авдаг болох зохицуулалтыг хийх байх гэж таамаглаж байна. Ер нь л ажиллая гэж байгаа хүнээс хамгийн эхлээд хэлний оноо шаардаж байгаа.

Тэгэхээр ажиллахаар явахын тулд нилээн хугацаа шаардлагатай болох нь ээ ойролцоогоор барагцаалбал ямар байх бол?

Анх удаа явж байгаа иргэдийн хувьд хэлээ сурна, шалгалтаа өгнө, шалгалтын хариу бас шууд гарахгүй 2-3 сарын дараа гарна. Хэлний шалгалтын хариу гарсаны дараа ур чадварын шалгалтаа өгнө. Тэр үед чухам хаана авах нь тодорхой болсон байх биз ээ. Ур чадварын шалгалтаа өгөөд дараа нь тухайн хүнийг ажлын байранд санал болгоно. Аль нэг үйлдвэр, компани ажилд авах хүсэлтэйгээ илэрхийлбэл өөрсдөө ирж ярилцлага хийнэ дараа нь визний асуудалдаа орно. Ингэхээр одоо дөнгөж хэлээ сурч эхэлж байгаа хүмүүсийн хувьд дор хаяж жил, жил хагас шаардлагатай болж байгаа.

Өмнө нь тухайн улсад 3 жилээр дадлагажигч ажилтан хийгээд ирсэн олон хүмүүс байгаа тэдгээр хүмүүст ямар нэгэн боломж байгаа юу?

Энэ хүмүүст бол боломж их байгаа. Хэлний N4 оноо шаардахгүй, японд ажиллаж байгаад ирэхээсээ өмнө үэно жишюүсэй 2 гэсэн ур чадварын шалгалтаа өгөөд сертификатаа аваад ирсэн бол шууд ажлын байранд санал болгох боломжтой байгаа манай байгууллагын хувьд. Ажлын байр баталгаажчихвал ярилцлаганд ороод визний материалаа бүрдүүлж эхэлнэ. Хэл сурахад урт хугацаа зарцуулахгүй давуу талтай.

 

Анх явж байгаа хүмүүс эхлээд заавал хэл сурах шаардлагатай байх нь ээ?

Тиймээ. Ажиллахаар зорьж байгаа хүмүүсийн хувьд нэгэнт л та зорьсон бол хэл сурахаа хойшлуулахгүй шууд эхлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хойшлуулах тусам таны явах хугацаа 1 биш нилээн хэдэн сараар, жилээр хойшлох тул хэлний шалгалтандаа хурдан бэлдэж эхлэх хэрэгтэй. Дараа нь ур чадварын шалгалт бол хялбар. Манай төв одоо 12 сарын шалгалтанд хүмүүсээ бэлдэж байна. 7 сарын шалгалтын бүртгэл өнгөрсөн баасан гарагт Япон Монголын төв дээр явагдаад дууссан.

Танайх сургалтынхаа талаар танилцуулаач?

Манай сургалтын төв 2011 онд байгуулагдсан 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид гурав гурван сараар 2 үе шаттайгаар N4 шалгалтанд бэлдэж байгаа. 13 дахь жилдээ бэлдэж байгаа дадлага туршлагатай, заах аргй зүйч, мөн Японд сургууль төгсөөд ирсэн багш нар хамтран маш өндөр түвшинд эрчимжүүлсэн программаар шалгалтанд бэлдэж байгаа. Гол нь тухайн суралцагч хичээл таслахгүй, хоцрохгүй, чөлөө авахгүй яг л зорилгоо болгон сурч чадвал шалгалтанд тэнцэх нь асуудалгүй зүйл. N4 бол хүнд түвшин биш ахисан анхан шатны түвшин гэж ойлгож болно. Дундын өмнөх шат гэсэн үг л дээ.

Шинэ визний төрлөөр явахад насны хязгаар заасан уу?

Токүтэйгино визний шинэ журамд 45 хүртэлх насны хүмүүсийг авна гэсэн байгаа боловчкомпаниуд залуу боловсон хүчин авахыг зорьж байгаа тиймээс 35 хүртэлх насны иргэдийг бүртгэж байна. Нэг талаараа Монгол улс Солонгос улсруу залуу боловсон хүчнээ алдсан түүх давтагдах гэж байгаа нь харамсалтай санагддаг. Гэвч нийгмийн нөхцөл байдлаа дагаад амьдрал ахуйгаа дээшлүүлэх, гэр бүлээ тэжээх үүргээ хүлээж аль өндөр нөхцөл боломж санал байгаа газарлуу явахаас өөр аргагүйд зарим залуус маань хүрч байгаа.

Очоод цалин хөлсний хувьд ямар байх бол?

Одоогийн байдлаар бол өмнө явдаг байсан дадлагажигч ажилтнаас 1-2 дахин өндөр цалин буюу 5-8 сая төгрөгний цалинтай 5 хүртэлх жилээр ажиллуулна гэж байгаа. Мөн барилга, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт ажиллавал эхний 5 жилээ дуусгаад үргэлжлүүлээд гэр бүлээ татаад тэтгэвэрт гартлаа ажиллах нөхцөлтэй.

Бараг Японы иргэн болно гэсэн үг үү?

Япон улсад 10 жил ажиллаж амьдарвал цагаачлах эрхтэй болдог. Тиймээс цагаачлах хүсэлтэй иргэн байвал цагаачилж болно. Мөн шинэ визний журмаар өмнө нь 3-5 жил дадлагажигч ажилтнаар Японд байсан иргэний тухайн жилүүдийг цагаачлах 10 жилд оруулж тооцох юм байна лээ.

За танд маш их баярлалаа. Танай байгууллагатай холбогдох хүсэлтэй иргэд яаж холбоо барих уу.

Манай хаяг Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд Сүлд оффисын 602 тоотод байрлаж байна. Мөн 98188910, 70001800 утсаар тус тус холбоо барьж болно.

Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье. Мөн Японд ажиллах хүсэлтэй иргэд маань анхан шатанд маш ойлгомжтой мэдээлэл авсан гэдэгтитгэж байна.

Баярлалаа.

ТӨР.мн
Н.Гантуяа
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News