Нийслэлийн МХГ-ын ажлын байрыг хумьсан шийдвэр » Төр.мн

Нийслэлийн МХГ-ын ажлын байрыг хумьсан шийдвэр

 
Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудыг энэ сарын 2-нд буюу өнөөдрөөс эхлэн "хаалгаа барих”-ыг сануулсан байна. Учир нь энэ байршилд цайны газар, кафе,  байрлах нь оршин суугчдын тав тухыг алдагдуулдгаараа хамгийн их гомдол дагуулдаг байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зөвшөөрлийг цуцалж эхэлжээ.
Гэвч хотын төвд байрлах ихэнх кафе цайны газрууд орон сууцны нэгдүгээр давхар үйл ажиллагаа явуулдаг. Угаас жижиг цайны газар, кафе ажиллуулахад тусгайлан газар авч, байшин барьж үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иймээс орон сууцны нэгдүгээр давхрыг сонгон ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ дагуу холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй олон ААН-үүд бий. Тухайн ААН-үүдийг 4-5 иргэнийг цалинжуулж, татвараа төлөн үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах шийдвэрийг танилцуулсан байна. Нэг талаар хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргаж байгаа ч өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй, ажлын байр бий болгож буй ААН-үүдэд халгаатай шийдвэр гаргаж байгаа гэдгийг сануулах нь илүүц биз.

Оллоо.мн

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News