“Барилга орон сууц-2019” үзэсгэлэн “Мишээл экспо”-д эхэллээ » Төр.мн

“Барилга орон сууц-2019” үзэсгэлэн “Мишээл экспо”-д эхэллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Барилга-орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармаг "Мишээл экспо” төвд нээгдлээ.

Барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан"Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дорзохион байгуулж буй үзэсгэлэнгБХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатарнээв. Тэрээр,"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БХБЯ "150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан2019-2023 онхэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Хөтөлбөрөөртөв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнд та бүхэнд идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг хүсье” гэлээ.

 

Үзэсгэлэндногоон хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг олон нийтэд дэлгэн танилцуулж байна. Энд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, амины орон сууц барьдаг дотоодын болон гадаадын нийт 110 гаруй шилдэг ААН, байгууллагууд оролцож байна.





Үзэсгэлэн яармагийн эхний өдөр барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, салбарын ногоон хөгжил, гийслэлийн хөрөнгөөр хийж буй төсөл хөтөлбөрүүд, Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн судалгааны талаар танилцуулж байна.Иргэдэд зориулан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, гэр байшингаа дулаалах, хөрсний бохирдолгүй био жорлон барих болон орон сууц сонгох, худалдан авах зөвлөгөө мэдээ мэдээллийг өгч байна. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй шинэ орон сууцны төслөөс сонголтоо хийж, ипотекийн 8 хувийн болон компанийн бага хүүтэй зээлээр, хямдрал урамшуулалтай авах боломжтой аж.

 

Үүнд, жишээ нь,"Марч констракшн” ХХК "Поларис апартмент I, II” хотхоны байрныхаа үндсэн үнээс 48-60 хувь хямдруулах, "Рийл пропертиз Улаанбаатар” компани үзэсгэлэнгийн 3 хоногт орон сууц захиалгын гэрээ хийвэл үнийн дүнгээс 10 хувь, гарааш буюу автозогсоолын үнэ 34 саяыг 29 сая болгон хямдруулж байна. Мөн"Твинхаус констракшн" ХХК орон сууц худалдан авагчдын дунд"Prius 20”автомашины хонжвортой сугалаа явуулж,"Эм Ди Прожект” ХХК-аас урьдчилгаа төлбөр 30 хувь төлөөд компанийн хүүгүй 18 сарын тэнцүү төлбөрт хуваариар төлөх, "Тэнүүн Газар Констракшин” ХХК орон сууцны нэг метр квд-ыг нэг сая төгрөгөөр худалдах гэх мэт олон боломж хүлээж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News