“Golden Hand” нүүрний гоёлын шивээс, сормуус урлалын үндэсний аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа » Төр.мн

“Golden Hand” нүүрний гоёлын шивээс, сормуус урлалын үндэсний аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа

 

 

Мэргэжлийн гоо сайханчид тун удахгүй шилдгүүдээ тодруулах нь. Тодруулбал, "Алтан гар” нүүрний гоёлын шивээсний болон сормуус урлалын тэмцээнийг ONNO Beauty ART Academy Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 14, 15-ны өдрүүдэд "Corportae convetion center”-т үндэсний аваргаа шалгаруулна.

 

Мэргэжлийн гоо заслын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, хөгжүүлэх зорилготой тус тэмцээн үзэгчдийг гоо сайхны ертөнцөөр аялуулж Монголд анх удаа болох гэж байгаагаараа онцлог. Тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нүүрний гоёлын шивээс, сормуус урлалаар орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг харуулах, харилцан суралцах нь тэмцээний бас нэг онцлог.

Нүүрний гоёлын шивээс нь дотроо дөрвөн төрлөөр явагдана. Тухайлбал, уруулын уусалттай бүтэн шивээс, хөмсөгний уусалттай шивээс, нүдний дээд зовхины шивээс контур, хөмсөгний үстэй мэт шивээс гэсэн төрлүүдээр суралцагч, artist нар өрсөлдөнө. Мөн сормуус урлал технологийн тэмцээн нь сормуус уртасган суулгах классик болон 3D төрөл, сормуус уртасган суулгах өнгөний техник, сэтгэмж төрөл гэсэн төрлүүд дор зохион байгуулагдана.

 

Тэмцээнийг гаднын гурван мастер шүүгчид шүүж үндэсний аваргыг тодруулна.

 

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88017393, 88000881 утсаар холбогдоно уу.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News