Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ » Төр.мн

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Засгийн газрын "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг Төрийн банк бүх салбар нэгж болон цахимаар хүлээн авч эхэллээ. 
Эрхэм харилцагч та дараах шаардлагыг хангаж байгаа бол дээрх зээлд хамрагдах боломжтой. 

Зээлдэгчид тавигдах шаардлага: Үүнд
1. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг байх;
2.Зээл хүсэгч, түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны хамтарсан тушаалаар баталсан "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу тодорхойлсон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
3. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл, татварын өргүй, нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайланг тогтмол гаргасан байх;
4. 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх;
5. 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын "үйл ажиллагаа явуулаагүй” тайлан мэдүүлээгүй байх;
6. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байх
 



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News