"Эрдэнэт"-ийн өргөтгөл 33 ажлын байр нэмж орлого 240 тэрбумаар нэмэгдэнэ » Төр.мн

"Эрдэнэт"-ийн өргөтгөл 33 ажлын байр нэмж орлого 240 тэрбумаар нэмэгдэнэ

Өнгөрсөн Бямба гаригт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Баяжуулах Фабрик”-ийн өргөтгөлийн нээлт боллоо. Жил хагасын хугацаанд хийж гүйцэтгэсэн өргөтгөлийн ачаар үйлдвэрийн орлого 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсад төлөх татварын хэмжээ 535 тэрбум төгрөгт хүрэх юм.

Тэртээ 1978 онд анх ашиглалтад орсон Эрдэнэт үйлдвэрийг бид Монголын эдийн засгийн "Ганц саалийн үнээ” гэдгээр нь сайн мэддэг. Тэгвэл 2014 оны байдлаар үйлдвэрийнхэн 516 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 113 мянган тонн цэвэр зэс гарган авсан бөгөөд 1,3 их наяд төгрөгийн орлого олжээ.

Сонирхуулахад ганцхан тонн зэсээр 1,2 мм голчтой 44 км урт зэс утас сувидаг юм байна. Тэгэхээр яг ийм хэмжээтэй утсыг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн цэвэр зэсээр 4,972,000 км урт зэс утас сувиж болно гэсэн үг.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News