Орхон голын бохирдсон усны дээжийг Ц.Батцэрэг,Б.Үнэнбат нарт өгнө » Төр.мн

Орхон голын бохирдсон усны дээжийг Ц.Батцэрэг,Б.Үнэнбат нарт өгнө

 

Өнөөдөр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Н.Батцэрэг, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат нарт Орхон гол алт угаасан шороогоор бохирдон хэрхэн урсаж буйг илтгэх Орхон голоос авчирсан усны дээжийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал тэргүүтэй гишүүд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж хүлээлгэж өгөх ажээ.

Учир нь Өвөрхангай аймгийн Батөлзий суманд Улаан голтой нийлдэг Орхон голын эх авдаг Архангай аймгийн Цэнхэр сумын Харганат, Гүүт зэрэг уулын амуудад Монгол газар компани алт олборлох болсон нь Орхон гол ийнхүү бохирдон урсах болсон байна. Харин Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн цагдаагийн газарт илгээсэн албан бичигтээ "Хуулийн хүчинтэй тусгай зөвшөөрлөөр Монгол газар компани олборлолт явуулж байгаа тул, тус компанийн үйл ажиллагаанд Архангай аймгийн Цагдаагийн газар хөндлөнгөөс саад учруулахгүй байхыг анхааруулж байна” гэсэн утгатай чиглэл өгсөн байдаг. Харин Өвөрхангай аймгийн АН-ын гишүүд "Хуулийн дагуу юм чинь гээд, Орхон гол улаан шороогоор урсаж л байг уу?!” гэсэн асуултыг Б.Үнэнбатад тавих ажээ.

Өвөрхангай аймгаас ирсэн Ардчилсан намын гишүүд өнөөдөр  11:00 цагт БОНХАЖ-нд хүрэлцэн очиж Ц.Батцэрэг сайдад Орхон голын бохирдсон усны дээжийг хүлээлгэж өгөөд, үүнийнхээ дараа Хууль зүйн яаманд очин, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбатад Орхон голоос авчирсан усны дээжийг хүлээлгэж өгөх юм байна.

Н.МЯГМАР


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News