Террорист болсон Британи эмэгтэй амиа алджээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Террорист болсон Британи эмэгтэй амиа алджээ

2017-10-12
 
Иракийн хэт даврагч "Халифатын вант улс” бүлэглэлд элссэн Их Британийн иргэн Сэлли Жонес гэх эмэгтэй цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 
Эмэгтэй өнгөрсөн 2013 онд хүүгийнхээ хамтаар хил давж, улмаас Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй тус бүлэглэлд элссэн байна. 
АНУ-ын сөнөөгч онгоцууд өнгөрсөн амралтын өдөр Сири-Иракийн хил дээр байрлах террористуудын байршилд агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр тэрээр амиа алдсан байна. Түүний 12 настай хүү амьд эсэхийг албаныхан тодруулахаар ажиллаж эхэлжээ. 
Тэрээр өнгөрсөн хугацаанд Британийг айлган сүрдүүлсэн мэдэгдэл нэг бус удаа хийж, тус улсын эрх баригчдын "толгойны өвчин” болоод байжээ. Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон түүнийг "урвагч” хэмээн тодотгож, амьдаар нь баривчлахыг албаныханд даалгасан удаатай.

скачать dle 10.3фильмы бесплатно
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?