Малала Оскфордын их сургуульд анхны хичээлдээ суужээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Малала Оскфордын их сургуульд анхны хичээлдээ суужээ

2017-10-12

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Малала Юсафзай оюутан боллоо.

 

 

Тэрбээр Оскфордын их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, улмаар босго өндөр уг сургуулийн нэгээхэн хэсэг болжээ.

 

Өдгөө 20 настай Малала "Ирээдүйн Пакистаны Ерөнхий сайд болно” гэх зорилгодоо хүрэхийн тулд гүн ухаан, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцахаар болсон гэнэ.

 

Тэгвэл Малала өчигдөр Оскфордын их сургуульд элсэн ороод анхны хичээлдээ суусан талаар Ройтерс агентлаг мэдээлэв.

 

Тэрбээр хагас сая дагагчтай твиттер хуудастаа "Таван жилийн өмнө намайг охидын боловсролын төлөө дуугарахыг болиулахын тулд буудаж байлаа. Өнөөдөр  би Оксфордын их сургуульд анхны лекцээ сонсч байна” гэж жиргэжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?