20 доллар зээлсэн тэнэмэл эрд 60,000-ын хандив босгожээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

20 доллар зээлсэн тэнэмэл эрд 60,000-ын хандив босгожээ

2017-11-24
 
АНУ-ын Нью Жерси хотын нэгэн эмэгтэй машиных нь түлш дууссан үед 20 ам.доллар зээлсэн орон гэргүй тэнэмэл эрд хандив цуглуулж, 60,000 ам.доллар өгчээ.

Кэйт хэмээх 27 настай бүсгүйн машины түлш дуусч, зам дээр аргаа баран зогсож байхад нь Жонни Боббитт гэгч орон гэргүй хүн өөртөө байсан бүх мөнгө болох 20 ам.доллараар хэдэн хорооллын цаанаас шатахуун авчирч өгч, хөл залгуулжээ. Харин бүсгүй тухайн үед ямар ч мөнгөгүй байсан учраас сүүлд нь түүн дээр очиж, мөнгө бас хоол, хувцас аваачиж өгчээ. Кэйт хүний тусыг мартдаггүй хүн байсан тул сайхан сэтгэлт хүнд орон гэртэй болоход туслахаар хандив цуглуулж эхэлжээ. Кэйт Боббиттэд 10,000 олж өгөх зорилт тавьсан хэдий ч сайн санааны үзүүрт шар тос гэдгийн үлгэрээр хүмүүсийн хандив хэдийн 60,000 ам.доллар болсон гэнэ.

скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?