Бангладеш рохингья дүрвэгсдийг буцаана » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Бангладеш рохингья дүрвэгсдийг буцаана

2017-11-24
 
Бангладеш улс цэргийнхэний хавчлагаас дүрвэж тус улсад очсон хэдэн зуун мянган Исламын ошашинт рохингьячуудыг нутаг буцаах хэлэлцээрт Мьянмарын талтай гарын үсэг зуржээ. Гадаад харилцааны яамнаас нь мэдээлснээр Бангладеш улс тэдгээр дүрвэгсдийг хоёр сарын хугацаанд нутагт нь буцаах гэнэ. Мьянмарын цэргийнхэний Исламын шашинт угсаатны цөөнх иргэдийг мөрдөн хавчиж буй энэ явдлыг НҮБ угсаатны цэвэрлэгээ хэмээн буруутгаж байгаа юм. Мьянмарын Исламын шашинт рохингья иргэдийн аюулгүй байдалд засгийн газар баталгаа гаргаагүй байхад хүчээр нутаг буцаах болсонд олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд санааг зовниж байна.

Рохингья хэмээх лалын шашинт угсаатан Мьянмарт эрт үеэс хойш дарлал хавчлага, ялгаварлан гадуурхалтын золиос болж ирсэн. Наймдугаар сард рохингья иргэд цагдаагийн постууд руу халдсан хэргээс болж армийн цэргүүд тэдний тосгон сууринг түйвээж, шатааснаас 600,000  иргэн хөрш Бангладеш руу дүрвэсэн билээ. Мьянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Чи Исламын шашинт цөөнх иргэдийн эрхийн талаар дуугарахгүй байгааг олон улс шүүмжилж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Мьянмарын армийн тэргүүн Мин Ан "Мьянмарын жинхэнэ иргэд хүлээн зөвшөөрсөн үед л тэд ирж болно” хэмээн мэдэгдсэн. Рохингья дүрвэгсдийн асуудлаас болж Мьянмар угсаатны цөөнхийн эсрэг мөрдлөг, хавчлага явуулсан гэж шүүмжлүүлж байгаа бол Бангладеш улс дүрвэгсдэд түр оршин суух зөвшөөрөл олгоогүй гэдэг шүүмжлэлийн бай болоод байна.

скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?