АНУ импортын ган, хөнгөн цагаанд татвар ногдуулахаар шийдвэрлэснийг БНХАУ таашаахгүй байна » Төр.мн

АНУ импортын ган, хөнгөн цагаанд татвар ногдуулахаар шийдвэрлэснийг БНХАУ таашаахгүй байна

 
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс олон улсын худалдааны хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг дэмждэг гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч хатагтай Хуа Чуньин даваа гарагт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, импортын ган болон хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулах тухай АНУ-ын засаг захиргааны шийдвэр нь худалдааны асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга биш бөгөөд харилцагч улс орнууддаа хүндрэл, бэрхшээл учруулж буй явдал ажээ.
БНХАУ-ын байр суурийг тус улсын худалдааны яам болон гадаад хэргийн яам удаа дараа илэрхийлж байгаа юм.
"Эдгээр асуудлыг талууд шийдвэрлэхийн тулд хоорондоо зөвлөлдөж, харилцахын зэрэгцээ олон улсын худалдааг хэвийн хэмжээнд байлгахад чиглэсэн хамтын хүчин чармайлт гаргах байх хэмээн найдаж байна. Ингэснээр энэ нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэхийн сацуу олон улсын хамтын нийгэмлэгт өгөөжтэй байх юм” гэж Хуа Чуньин хэлсэн байна.
 
Н.Халиунаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News