Путины ялалт ОХУ-д 25-30 тэрбум доллар авчирна » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Путины ялалт ОХУ-д 25-30 тэрбум доллар авчирна

2018-03-21
 
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн хэлж байгаагаар, өнгөрсөн Ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин ялсан нь Орост орох хөрөнгө оруулалтыг 25-30 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэв.

Гуравдугаар сарын 18-нд болж өнгөрсөн сонгуулиар Владимир Путин нийт сонгогчдын 76,68 хувийн санал аван бусад өрсөлдөгчдөө ялсан. Энэ нь Путины улс төрийн түүхэн дэх хамгийн өндөр сонгогчдын итгэл юм.

"Сонгуулийн дүн ингэж гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд үргэлжлүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Дунд хугацааны тооцоогоор Оросын эдийн засагт 25-30 тэрбум ам.долларын хөрөнгө нэмж орно” хэмээн Дмитриев сэтгүүлчдэд мэдэгджээ.

скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?