Хоёр Солонгос тогтмол харилцаатай болов » Төр.мн

Хоёр Солонгос тогтмол харилцаатай болов

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод хүрэлцэн ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун биечлэн угтан авчээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн гэргий Ким Жон Суг БНАСАУ-ын удирдагчийн гэргий Ли Соль Чу угтан авсан байна. Солонгосын ардын армийн цэргийн найрал хөгжимчид баярын марш тоглож, Өмнөд болон Умардын удирдагчид нисэх онгоцны буудал руу улаан хивсэн дээгүүр явах үеэр Мүн Жэ Инийг Пхеньянд айлчилж буйд зориулан ёслолын буудлага бууджээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа Пхеньянд айлчилж байгаа юм.

Ийнхүү хоёр Солонгос тогтмол харилцаа холбоотой боллоо. Хилийн дагуу орших Кэсон хотноо харилцаа холбооны төвийн нээлтийг хийж Сөүл, Пхеньяны талаас тус бүр 20 төлөөлөгч уг төвд байрлажээ. Умард, Өмнөд Солонгос улс хоорондын харилцаа холбооны төвийн нээлтэд хоёр талаас 100 гаруй албаны төлөөлөгч оролцжээ. Өмнөд Солонгосын албаны төлөөлөгчдийг Эв нэгдлийн сайд Чо Мён Гё, Умард Солонгосын албаны төлөөлөгчдийг Эх орныг энхтайван аргаар нэгтгэх хорооны дарга Ли Сон Гвон тэргүүлсэн байна. Ийнхүү хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа холбооны төв байгуулж байгаа нь Сөүл болон Пхеньян хотноо хоёр улс харилцан Элчин сайдын яам нээх ажлын эхлэл гэж шинжээчид харж байгаа юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНСУ, БНАСАУ хоорондын харилцаа холбооны оффис Кэсон хотноо удахгүй нээгдэнэ гэж мэдэгдсэн ч, нээлт нь хойшилсоор байсан. Шинжээчдийн тэмдэглэснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Пхеньяны эсрэг хориг, Вашингтоны байр суурь чөдөр тушаа болж байсан байж магадгүй юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУын удирдагч Ким Жон Ун нар 10 жилийн дараа анх удаа уулзаж, гар барьсан хэлэлцээрийн дүнд Солонгосын хойгийн энхтайван байдал, хөгжил цэцэглэлт, эв нэгдлийн тухай хамтарсан тунхаг бичиг байгуулсан.

Сөүл, Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талд байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлж, дээд түвшний хэлэлцээрийг идэвхтэй үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News