АНУ 310 мянган дүрвэгч хүлээж авна » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

АНУ 310 мянган дүрвэгч хүлээж авна

2018-09-18

Энэ оны аравдугаар сарын 1-нээс эхэлж байгаа 2019 оны санхүүгийн жилд АНУ 310 мянган дүрвэгч болон түр оршин суух эрх хүссэн хүмүүсийг хүлээж авна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчдэд мэдээлжээ.
"2019 онд 310 мянган дүрвэгч болон түр оршин суух эрх хүсч буй хүмүүсийн хүсэлт өргөдлийг хянаж судлахаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Майк Помпеогийн тодруулснаар, 30 мянган дүрвэгч, түр оршин суух эрх хүссэн 280 мянган хүний хүсэлт өргөдлийг хянаж судлах аж.
Одоогийн байдлаар АНУ-д түр оршин суух хүсэлтийг нь шийдэж өгөхийг хүлээж байгаа 800 мянган хүн байгааг тэрбээр онцлон дурдсан байна.
2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүрвэгч хүлээж авах квотыг 45 мянган хүн болгож бууруулах шийдвэр гаргасан юм. 2017 онд АНУ 54 мянга орчим дүрвэгч хүлээж авчээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 10.3фильмы бесплатно
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?