Шинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна » Төр.мн

Шинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна

Хэрэглэгчдэд танилцуулсан ухаалаг гар утасны Mate 20 шинэ цуврал нь "Apple”-тэй өрсөлдөхөд тус дөхөм болно гэж "Huawei” компани үзэж байна. Энэ тухай "Huawei Consumer Business Group”-н ерөнхий захирал Ричард Ю Лондон хотод шинэ загвараа танилцуулах үеэрээ мэдэгджээ.  
"Хэд хэдэн шинж чанараараа манай бүтээгдэхүүн илүү сайн гэдэгт би итгэж байгаа бөгөөд энэ нь зах зээлд "Apple”- тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
2018 оны 2 дугаар улирлын дүнд "Huawei” компани анх удаа "Apple” компанийг ардаа орхиж дэлхий даяарх гар утасны нийлүүлэлтээрээ хоёрдугаарт жагссан юм.
Huawei Mate 20 цувралаас гадна шинэ цувралд "Huawei Mate 20 Pro”, "Huawei Mate 20 X” болон "Huawei Mate 20 RS” гэгдэх өөр гурван төрлийн загварыг танилцуулсан байна.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News