Сирийн дүрвэгчид нутаг буцсаар байна » Төр.мн

Сирийн дүрвэгчид нутаг буцсаар байна

 
Өнгөрсөн хоногт 570 гаруй дүрвэгч Ливан болон Иордан улсаас Сирид буцаж ирсэн тухай Дүрвэгсдийг хүлээн авах, тараан байрлуулах төвийн мэдээлэлд дурджээ.
"Ням гарагт гадаадын орнуудын нутаг дэвсгэрээс тухайлбал, Ливаны "Жейдет-Ябус" болон "Телль-Калах" шалган нэвтрүүлэх цэгээр 53 эмэгтэй, 90 хүүхдийг оруулаад 178 хүн, Иорданы "Насиб" шалган нэвтрүүлэх цэгээр 119 эмэгтэй, 202 хүүхдийг оруулаад 396 хүн Сирид буцаж ирлээ” гэж тус төвийн мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн Сирийн дотооддоо шилжин суурьшигч 220 хүн байнга оршин суудаг газартаа эргэн очсон тухай мэдээлж байна. Ням гарагт оросууд Сирийн Дамаск мужийн Эль-Басаль хотод хүмүүнлэгийн ажиллагаа явуулж, нийтдээ 1.29 тонн жинтэй 300 ширхэг хүнсний багцыг тараажээ.
Үүнээс гадна, Ахмат Кадыровын сан Алеппо хотын оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн тараан буяны ажиллагааг явуулсан байна.
МОСКВА. /RIA Novosti/.
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News