Майк Помпеогийн БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийх уулзалтыг хойшлуулав » Төр.мн

Майк Помпеогийн БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийх уулзалтыг хойшлуулав

 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн БНАСАУ-ын төлөөлөгчтэй энэ долоо хоногт хийхээр товлосон байсан уулзалтыг хойшлуулжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдээлжээ.
"Хоёр талын хуваарийг бидэнд өгөх үед уулзалтыг товлоно. Талууд урьдын адил харилцаа холбоотой байгаа” гэж Науэрт хэлсэн байна.
Түүний хэлснээр, Сингапурт зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог бүрэн хэрэгжүүлэх  АНУ-ын эрх баригчдын төлөвлөгөө урьдын адил хэвээр байгаа аж. Уг уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн билээ.
Майк Помпео болон БНАСАУ-ын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бан Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой 11 дүгээр сарын 8-нд Нью-Йорк хотод уулзана гэж урьд нь мэдээлж байв
ВАШИНГТОН. /RIA Novosti/. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News